Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар уриалга гаргалаа

Aдмин / Нийгэм

Эрхэм хүндэт Улаанбаатарчууд аа, баялаг бүтээгч аж ахуйн нэгжүүд ээ
Та бүхэндээ зуны дэлгэр өдрийн мэндийг хүргэж, цэлгэр цэвэр, аюул эрсдэлгүй Улаанбаатар хотыг бий болгох Нийслэлийн Засаг даргын санаачилгыг дэмжин хашаа хайсаа буулгаж, гадаа талбайгаа тохижуулж, нийслэл хотдоо өнгө нэмж буйд талархал илэрхийлье.
Улаанбаатар хотод өдгөө Монгол Улсын хүн амын 50 орчим хувь нь аж төрж, нийт аж ахуйн нэгжийн 70 гаруй хувь нь үйл ажиллагаагаа явуулж байна. Төвлөрөл дагасан энэхүү хэт бөөгнөрөл нь өнгөрсөн хугацаанд үл ойлголцол, тусгаарлан бэхжих орчин нөхцөлийг үүсгэсэн ч энэ нь ирээдүй цагт Улаанбаатар хот иргэндээ ээлтэй, аж ахуйн нэгждээ дэмтэй хотын соёлын түгээн дэлгэрүүлж, дагаж мөрдөж, цэцэглүүлэн хөгжүүлэх их зорилтоос ухрах шалтаг шалтгаан болох учиргүй юм.
Иймд үүсэн байгуулагдсан 400 жилийнхээ ойд дөтөлж, хотын соёлыг манлайлан төлөвшүүлэх учиртай их хотын ирээдүйг цэлгэр цэвэр, аюул эрсдэлгүй болгож, тусгаарлан хашаалсан жижиг эрх ашгаас чөлөөлж, гадна талбайгаа иргэндээ ээлтэй тохижуулах нь Улаанбаатар хотын оршин суугч нэг бүр болоод аж ахуйн нэгж бүрийн үүрэг хариуцлага хэмээн гүнээ итгэж байна.
Энэхүү итгэл, хүлээлт, зорилтыг хүндэтгэн үзэж, бид бүхний санаачилгыг дэмжин үйл хэргээрээ манлайлан үлгэрлэж буй иргэн, аж ахуйн нэгж бүхэнд дахин талархал илэрхийлж, үргэлжлүүлэн нээлттэй хамтран ажиллахыг уриалж байна.
Цэлгэр, цэвэрхэн, аюулгүй хотын төлөө хамтдаа хичээцгээе.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ
Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР


Сэтгэгдэл

Зочин [192.82.68.16] 2022-06-27 10:45:04

Циркийг зориулалтаар нь ашиглахгүй юм бол бүрмөсөн нураагаад цэцэрлэгт талбай болгочихоод дараа нь хоосон солиор, бөх минь.

Ulsiin TSIRK [36.11.228.245] 2022-06-27 03:47:38

Ulsiin TSIRK iig butsaagaad ugchih geed urialchihya

Зочин [192.82.67.63] 2022-06-27 04:02:25

Дэмжиж байна

Зочин [202.126.90.12] 2022-06-27 03:39:51

Аль алга дарам газарт та өөрөө, газрын алба, дүүргүүд авилгаар барилга барих зөвшөөрөл олгодгоо бүрмөсөн зогсоо, нөгөө А зэрэглэлд 1-ч барилга бариулахгүй гэсэн чинь хаана бн, ширэнгэ мэт барилга барихаа зогсоо, тэгээд наадахаа ярь хогоо

Зочин [202.179.27.112] 2022-06-27 02:51:34

БОАЖСайд Батэрдэнэ та ДЦ Богдхан уулын Хүрэлтогтоотын аманд бүхэл бүтэн хороолол барих гэж буй компаний ажлыг ажлаа бүрэн зогтоогооч ээ. Ямар барилгын компани ийм айхтар давуу эрх дархтай, хэвлэл мэдээллийг тэр чигт нь атгаад байна бэ. Нөгөө зальт этгээд Мандахбаяр гээч үү. Тэр хүн Хүрэлсүхийг ерөнхийлэгч болсноос хойш ямар их дэвшиж байн бэ. Та Өмнөговийн МАН-ын дарга боллоо гэсэн, одоо Ер- ийн зөвлөх гэлүү. Та энэ аймаар задь мэхээ бол зогсоо. Сэтгүлчид та бүхэн дуугарах болсон шүү. Богдхан ууланд одоо барилга барихыг бүрэн зогсоолоо гээп попорпоод биз дээ.

Зочин [66.181.161.9] 2022-06-27 03:44:47

Ih hussrn hund toriin joloo buu atguul gdg. Ter Mandahnayr ch todorhoi bga shuu. Hetsuu tsag boljee

Зочин [66.181.161.9] 2022-06-27 02:46:11

Teneg puzda oorooso ichidgu humuys haa saigu bolj de

Зочин [192.82.70.122] 2022-06-27 02:36:07

Zuv urialga shuu...


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.