Монгол Улсын арслан Б.Орхонбаярын мялаалга наадам ирэх наймдугаар сарын 5-нд болно

Aдмин / Спорт

Сэлэнгэ аймгийн удирдлагууд "Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн үндэсний их баяр наадмаар одтой сайхан барилдаан үзүүлж “Монгол улсын арслан” хэмээх эрхэм цол хүртсэн Цагааннуур сумын харьяат "Алдар спорт хороо", "Атар трейд" ХХК, "Таван хан" дэвжээний бөх Баярсайханы Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр аймгийн удирдлагууд шинэхэн арслан цолтныхоо мялаалга наадмыг ирэх наймдугаар сарын 5-ны өдөр хийхээр боллоо.

Монгол улсын арслан Баярсайханы Орхонбаяр нь бэлтгэл сургуулилтаа анх 2015 оноос эхлүүлж, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй багшийнхаа удирдлаган дор базаан, дөрвөн жилийн өмнө сумынхаа наадамд түрүүлж, сумын заан болж байсан.

Тэрбээр 2018 онд сумын заан цолтойдоо аймгийнхаа наадамд анх удаа зодоглохдоо наймын даваанд Н.Энхжаргалыг өвдөг шороодуулан, түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн.

2019 онд аймгийн баяр наадамд хоёр дахь удаагаа зодоглохдоо дахин түрүүлж, аймгийн хурц арслан болж өмнөх жилийн амжилтаа батлахдаа үзүүр, түрүүнд Мандал сумын харьяат, Н.Баярбаатарыг өвдөг шороодуулж хоёр жил дараалан түрүүлсэн гурав дахь бөх болсон түүхтэй.


Сэтгэгдэл

зочин [103.26.195.98] 2022-07-19 22:45:23

Хүндэтгэл үзүүлэх нь зөв. Гэхдээ энэ сайхан залууг буруу муу зүйлд сургаж, хутгаж огт болохгүй. Харин дасгал сургуулилтаа чанартай сайн хийх бүхий л боломжоор хангаж өгөх хэрэгтэй. Удахгүй улсын аварга болоосой.

зочин [66.181.166.196] 2022-07-19 17:20:30

Допингийн шинжилгээний хариу гарахаас өмнө амжиж цолны мялаалгаа хийж орлогоо цуглуулж авах нь зөв, тэгэхгүй бол шинжилгээний хариу яаж ч гараа билээ, дараа нь бол ёстой өгсөн бол өгсөн, вандан тас гээд л хэвтчихнэ ш дээ хөө

Зочин [66.181.160.22] 2022-07-19 13:41:02

Өөрөө зөвшөөрсөн юм уу , хүүхэд уруу татаж болохгүй шүү - "архиар шахсантай адил " ...

Зочин [202.179.21.200] 2022-07-19 13:00:51

даган баясаж зусардахаа боль дараа нь бүгдээрээ нийлэн дэвсдэг шүү

Мүбх [66.181.191.128] 2022-07-19 12:18:15

допингийн шинжилгээний хариу хүлээх ёстой.

Suhee [66.181.183.74] 2022-07-19 11:48:25

7 GIIN DAVAA 1 TIIMERHUU BOLSONOOS BUSAD DAVAA OK BAISAN SUU

Зочин [124.158.107.35] 2022-07-19 11:27:44

хүүхэд битий эвдээд байцгаа


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.