АНУ, Тайванийн парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг санал болгожээ

Aдмин / Гадаад мэдээ

ТАЙБЭЙ. /TASS/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси аюулгүй байдал, эдийн засаг болон харилцан сонирхсон бусад салбарын асуудлуудыг хэлэлцэх зорилгоор Тайваньтай парламент хоорондын харилцааг өргөжүүлэх санал тавьжээ.

“Бид парламент хоорондын хамтын ажиллагаа, яриа хэлцээг өргөжүүлэхийг хүсэж байна” гэж тэрбээр лхагва гарагт Тайванийн хууль тогтоох байгууллагын дэд дарга Цай Цичантай уулзах үеэрээ мэдэгдсэн байна.

Хариуд нь Цай Цичан Н.Пелосиг "Тайванийн ард түмний агуу найз" гэж нэрлээд, аралд хийсэн айлчлалыг нь өндрөөр үнэлэв. Товч угтах хэсгийн дараа улс төрчид хэвлэлийнхний хувьд хаалттай горимд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлжээ.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Тайванийн парламентад хүрэлцэн ирсэн талаар хэвлэлүүд өмнө нь мэдээлсэн. Тэрбээр арлын улс төрийн намуудын төлөөлөлтэй уулзах төлөвтэй байна. Түүнийг ирэхэд нь зориулан парламентын ордны гол хаалганы орох хэсэгт улаан хивс дэвсжээ.

Н.Пелоси Тайбэйд наймдугаар сарын 2-ны орой хүрэлцэн очсон юм. ОХУ түүний айлчлалыг АНУ-ын зүгээс Хятад улсыг өдөөн хатгасан үйлдэл гэж үзсэн байна. Н.Пелосигийн Тайваньд хийсэн айлчлалтай холбоотойгоор АНУ томоохон хариу арга хэмжээтэй тулгарна гэж Хятадын ГХЯ мэдэгдээд байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

Муухай зүйл бүү хий. [103.212.119.167] 2022-08-03 16:12:53

Нэгэнт "БНХАУын нэг хэсэг мөн" гэж 1970-аад оны үед өөрөа зөвшөөрчихсөн юм бол АНУ үүнийгээ хүндэтгэж, Хятадад амласнаа биелүүлэх хэрэгтэй. Новшроод, хэлснээсээ буцах муухай.

Зочин [202.9.46.213] 2022-08-04 02:05:57

Хятадыг өмөөрөх хэрэггүй. Хятадууд монголын газар нутгийг бидний алдагдсан газар нутаг гэж хойч үедээ ярьдаг. Хойч үе нь тусгаар монгол гэж мэддэггүй.

Иргэн [66.181.188.47] 2022-08-03 12:54:56

Хятадууд Өвөр Монголд амьдардаггүй юм байж нэг жаахан, удахгүй усанд автах гэж байгаа арлын төлөө тэмцээд л. Тайваны газар нутагт нь биш харин өндөр хөгжилд нь болж байгаа юм.

Зочин [202.55.188.39] 2022-08-04 03:13:43

ХӨХ хотын хүн амын 90% рятадууд байх Тайван АНУ г түшиглэн технологийн хувьд үсрэнгүй хөгжсөн


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.