Туул голын сав дагуу хууль бусаар ашигт малтмал хайж байсан ГУРВАН байгууллага, иргэнийг илрүүллээ

Aдмин / Хууль

Туул голын сав газрын захиргаа нь сав газрын хэмжээнд ашиглах боломжит усны нөөц, ус ашиглалтын байдалд байнгын хяналт тавьж ажиллах үүргийнхээ хүрээнд Булган аймгийн Бүрэгхангай сумд 2022.07.26-наас 29-ний өдрүүдэд хяналт тавих явцад илэрсэн “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байсан нэр бүхий 3 байгууллага, иргэний талаарх мэдээллийг өнөөдөр Экологийн цагдаагийн албанд албан бичгээр хүргүүлжээ.

24.2 дугаар зүйл. Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох

1. Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Иргэд та бүхэн ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахдаа Монгол улсын хууль, тогтоомжийг зөрчихгүй байхыг УРИАЛЖ БАЙНА.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Экологийн Цагдаагийн Алба


Сэтгэгдэл

Амараа [202.9.40.55] 2022-08-05 06:20:36

Ямар өлөн хүүрнүүд вэ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.