Төгрөгийг тавиад туучихлаа даа, Төвбанкны ерөнхийлөгч өө?!

Aдмин / Эдийн засаг

Саяхан даа, Төвбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн гуайн “...Монгол Улс одоогоор дефольтод орох эрсдэлээс хол байгаа” гэсэн гарчигтай ярилцлага тарав. Тэрбээр “...Инфляц зургадугаар сарын сүүлээр 16 хувьд хүрлээ. Өнөөгийн өндөр инфляцад чухам юу нөлөөлж байна вэ” гэсэн асуултад “...Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 2022 оны зургадугаар сард улсын хэмжээнд жилийн инфляц 16.1 хувь гарсны 57.1 хувь буюу 9.2 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалаад байна” гэв. “...Мөнгөний бодлогын үндсэн зорилт нь үнийн тогтвортой байдал гэж их тайлбарладаг. Инфляцын өрнөлтэй мөнгөний бодлогоор хэрхэн тэмцэж байна вэ” гэхэд “...Ерөнхийдөө цаашдаа өсөх хандлагатай байсан инфляц болон ханш дээр өсөлт нь саарч тогтворжилт бий болсон гэж харж байна” гэжээ. “...Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байх, гадаад валютын нөөц буурахгүй байх боломж хэр байна вэ. Нүүрсний экспорт саатаж, төлбөрийн тэнцэл алдагдалтай, валютын нөөц буурсан талаар хэвлэлээр, сошиал орчинд ч их ярьж байна” гэхэд “...Төгрөгийн ам.доллартай харьцах ханш энэ хугацаанд 10 хувиар л сулраад байна. Өнөөгийн хүнд сорилтын үед Төвбанк төгрөгийн ханшаас илүү валютын нөөцөд анхаарах хэцүү сонголтын хүрээнд ажиллаж байгаа ч ханш уян хатан байдлаар тогтворжсон байдалтай байгаа” гэв.


Товчхондоо “...Бүх асуудалд би буруугүй” , эсвэл “...Бүх юм сайхан байгаа” гэж хариулжээ. Үгүй л дээ. Тэр тусмаа Б.Лхагвасүрэнгийн удирддаг Төвбанк цорын ганц үндсэн үүргээ тавиад туучихсан шүү. Тэр үндсэн үүрэг нь төгрөгийн тогтвортой байдал байдаг юм. Үгчилбэл “...Төвбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Төвбанк ийм л ганц том зорилготойгоор оршдог.


Гудамжинд гараад асууя. “...Төвбанкны үндсэн үүрэг хэр зэрэг хэрэгжиж байна вэ” гэе. “...Хуц” л гэнэ. Өнөөдөр төгрөгийн уналттай холбоотойгоор үнийн өсөлт яаж гаарч байгааг хүүхэд хүртэл мэдэрчихсэн байна, цаана чинь. Бод доо. Ам.долларыг бодъё. Ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2020 оны наймдугаар сарын 6-наас хойш 2847-2849 төгрөгт хэлбэлзэж байв. Зарим үед хэдхэн ө

дрийн хугацаанд 2853 төгрөгт хүрч байжээ. Харин 2022 оны нэгдүгээр сарын 31-нд 2850.26 төгрөгт хүрээд түүнээс хойш буусангүй. Дан өсөв. Уржигдрын хаалтын ханш нь 3177.32 төгрөг байлаа.


Б.Лхагвасүрэн гуайд арай ойроор сануулъя л даа. Аль эсвэл бага ангийн хүүхдээр “..Сайн уу, муу юу” гэдэг бодлого болгож бодуулсан ч болно. Б.Лхагвасүрэн гэдэг хүн 2019 оны арваннэгдүгээр сарын 22-нд Төвбанкны ерөнхийлөгч болжээ. Тэр өдөр нь ам.доллар 2706.68 монгол тэнцэж байв. Тэрбээр энэ албан тушаалд хоёр жил есөн сар ажиллав. Ам.доллар 3177.32 төгрөгт хүрлээ. Б.Лхагвасүрэн сайн ажиллаж байна уу, эсвэл...?!

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

Зочин [192.82.77.190] 2022-08-12 04:35:39

аль хэдийнээ л тавиад туучихсаншдээ, одоо л мэдэж байгаа юм уу ??? :)))

ЗОЧИН [202.126.88.133] 2022-08-11 05:13:30

УУЛ УУРХАЙГАА Л ЯМАРЧ СААД ГАЦААГҮЙГЭЭР АЖИЛЛУУЛ ТЭГВЭЛ ТЭР ВАЛЮТ ГЭДЭГ ЮМ ЧИНЬ ОВООРООД Л ИРНЭ АЛТАН ДЭЭР СУУСАН ГУЙЛГАЧИН БОЛГОХ АРГЫГ ХЭРЭГЛЭЭД УУЛ УУРХАЙГАА ХААЖ БООГООД БАЙГАА ХҮМҮҮСТЭЭ Л ХАТУУХАН АРГА ХЭМЖЭЭ АВ МОРИО ТУШЧИХААД Л ТАШУУРДААД БАЙГААТАЙ ЯАГ АДИЛХАН БОЛООД БАЙНА.

зочин [202.126.88.133] 2022-08-11 05:10:49

ганц валют орж ирдэг уул уурхайгаа энэ олон шантаачтлж мөнгө нэхэж баяждаг сэтгүүлч отгон өнөрөө МАНДАХБАЯР ГЭХ МЭТИЙН ХҮМҮҮС тбб УУДААСАА НЭХЭЭЧЭЭ УУЛ УУРХАЙГАА ЗОГСООГООД Л эз УНАХААР ТЭД ЯЧИНЬ ЮУ Ч БОЛООГҮЙ ЮМ ШИГЭЭР ШАНТААЖИЛЖ АВСАН МӨНГӨӨРӨӨ ТАНСАГЛААД Л ЯВЖ БАЙНА ЯГ ҮНЭНДЭЭ УЛСАД ТАТВАРЧ ТӨЛЖ ҮЗЭЭГҮЙ Л ХҮМҮҮС БАЙДАГШТЭЭ ГАНЦ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ДАЙРААД ЯАХАВ ЕРӨӨСӨӨ Л МАНАЙД ГАНЦХАН Л ВАЛЮТИЙН УРСГАЛ БАЙГААШТЭЭ ТЭРИЙГЭЭ ХААЧИХААД Л ВАЛЮТИЙН НӨӨЦ ЯРИАД ЯАХ ВЭ ДЭЭ САЯХНЫ ГАРГАСАН ШАНТААЖЧИНГУУДАД ТӨСӨЛ ЗОГСООСНЫ ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭЛГЭХ ХУУЛЬ ЧИНЬ ХЭРЭГЖВЭЛ ХАРИН ВАЛЮТИЙН НӨӨЦ НЭМЭГДЭНЭ ГЭСЭН ҮГ

Шинэ мөнгөн дэвсгэрт хэрэгтэй байна шүү. [59.153.115.155] 2022-08-09 17:20:19

Ер нь 50,000-тын төгрөгийн дэвсгэрт хэдийд гаргах гэж байнадаа? Монголбанкны Ерөнхийлөгч өө! Сая саяар цалин орлогоо олж авч байгаа хүмүүст тэрэн шиг хэрэгтэй зүйл алга. Кх!

Бусад улсын жишгээр явчихвал яанаааа!!! [59.153.115.155] 2022-08-09 17:07:45

Монгол Картбын тэнгисын зарим улстай төстэй болох вий дээ. Жишээ нь Пүэрто Рико. Тэднийх ханшийг нь барьж чадахгүй болохлээр үндэсний мөнгөн тэмдэгтээ халж оронд нь АНУ- ын доллар хэрэглэдэг болсон. Одоо Украйны зүүн хэсэг ОХу-ын рубль хэрэглэж эхлэвш. Монгол тэгэж байгаад эсхүл рубль, эсхүл юань хэрэглэх цаг ирэх вий дээ. Арай ч үгүй байлгүйдээ.

Иргэн [66.181.183.101] 2022-08-09 09:39:34

00000 -- мэдлэгтэнгүүдийг хараад цаас бариад суух уу -- Зайлуулж Хурдан шийдэх Эрүүл Толгой бна уу Монголулсад !!!!!!!!!!

Зочин [66.181.160.78] 2022-08-09 07:36:19

ЭНЭ ХОГИЙН МЭДЛЭГ БОЛОВСРОЛООР ТЭГ БОЛСОН ХОНГИО ТОЛГОЙТ ТӨВ БАНКИЙГ МАЖИЛЛУУЛЖ ЧАДАХГҮЙ ШШҮДЭЭ, ТЭМДГЭЭ ЗҮҮГЭЭД ЗАЙЛ ЛХАГВАСҮРЭН ЧИ МОНГОЛД ХЭРЭГГҮЙ БААС

зочин [183.177.99.230] 2022-08-09 06:27:11

Өнөөдөр Монгол улсын Мөнгөн дэвсгэрт болох Төгрөг маань ХОГ дэрлээд хэтчихсэн хэзээ ч сэргэхээргүй ам долларт нам даруулчихсан өндийж ч чадахааргүй болчихсон байгаа дүр зураг хэрэв Монголчууд төгрөгөө булагдсан хогон дотроос нэн яаралтай гаргаж авах хэрэгтэй Харамсалтай манай эрх баригчид нь хүсэхгүй байгаа бололтой яагаад гэвэл тэд ОУВС үүрэг даалгавар зааварчилгаагаар яваад байгаа болохоор тэр тэд нэг бол эх орноосоо урвагчид нэг бол тэнэг маанаг улс болж таарах нь

зочин [183.177.99.230] 2022-08-09 06:13:54

Монгол улс ОУВС тай сүжирхээд байвал улам л доройтоно Монгол банк бол ОУВС ын даалгавараар ажилладаг улс Лхавгасүрэн ч ялгаагүй ОУВС үүрэг даалгавараар л ажилладаг нийт Монголын ард иргэдийг эрх ашигийн төлөө хэзээ ч ажилладаггүй өнөөдөр Польш Унгар гэх мэт улс яг л Монгол шиг ОУВС барьцаалагдсан улс байсан харин тэд ОУВС ыг эх орноосоо хөөсөн одоо сайхан л амьдарцгааж байгаа харин манайх эсэргээрээ Монголын төр нь оронгоороо эргэчихсэн ам доллар байж хэмээн төгрөг бий болдог харин ам долларын баталгаа нь Монголын бүх баялагаар баталгаажидаг системийг унгах цаг болсон тиймээс Монголчууд ҮХНӨ зайлшгүй хийх чухал цаг ирээд байна Тухайн цаг үе буюу 1996 онд батдлагдсан Монгол банкны тухай хууль 1997 онд батлагдсан Арилжааны банкны тухай хууль мөн 1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хууль мөн Гадаад төлбөр тооцооны тухай хууль гэх мэт хуулиуудыг ОУВС ын буюу барууны неолибериалистуудын Монголд шургуулсан хуулинд нэн даруй өөрчилөлт оруулах хэрэгтэй Тиймээс ОУВС хөөж явуулах хэрэгтэ

ЗОЧИН [103.10.22.87] 2022-08-09 01:05:36

ЭНЭ ХОГИЙН ХООСОН ТОЛГОЙ ТӨВ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛООД 2 ЖИЛ 8 САРЫН ХУГАЦААНД ТӨГРӨГИЙН ХАНШ БАРАГ 500 ТӨГРӨГӨӨР СУЛАРСАН БАЙНА, ЗӨВХӨН ХИЛ ХААСАН, КОРОНОГООС БОЛСОН ГЭВЭЛ ЭНДҮҮРЭЛ, ЗГ, ТӨВ БАНК ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ЧӨЛӨӨТЭЙ ТАВИАД ТУУЧИХСАН, ЭНД ЗГ, ТӨВ БАНК ЯМАР Ч АРГА ХЭМЖЭЭ АВААГҮЙ, АВЬЯ Ч ГЭСЭН ЭНЭ ХООСОН ТОЛГОЙТ ХОГНУУДЫН МЭДЛЭГ ЧАДВАР, УХААН ХҮРЭХГҮЙ, ТОЛГОЙ АЖИЛЛАХГҮЙ Ш ДЭЭ, ЭДНУУС ЯАЖ ХУЛГАЙ ХИЙЖ ХАНАЖ ЦАДАХГҮЙ ХҮСЛЭЭ ХАНГАХААС ӨӨР БОДОЛ ЭНЭ ХОГНУУДАД АЛГА,

Иргэн [202.21.126.30] 2022-08-09 00:50:28

Монголын нүүрс, зэсийн баяжмалыг хэн авдаг вэ? Хятад л авдаг. Тэгвэл Хятад хилийн хориг, корона гээд нүүрс, зэсийн баяжмал дээр олон удаа тээг тавьж, экспорт буурсан уу? Буурсан. Тэгвэл өөр ямар эх үүсвэрээс ам.доллар Монгол Улсад гаднаас орж ирэх вэ? Байхгүй ш дээ. Тэгэхээр энэ хүний 100% буруу гэж юу байхав. Хэн ч байсан ийм байдалд орно

Зочин [66.181.191.80] 2022-08-10 01:21:14

Тийм шүү

Зочин [43.242.243.80] 2022-08-09 00:41:24

Муу ац огцор. Төгрөгөө бөөцийлөөд асраад байж чадахгүй.....Улс төр, үасгийн гаүрын хармаанд орсон муу хулгайч

Зочин [64.119.17.231] 2022-08-09 00:41:21

Ам дол 3200 болчихлоо энэ ч арай л бишээ .Одоо яах бэ.

Зочин [202.9.40.116] 2022-08-09 23:08:11

Удахгүй 5,000 хүрнэ

Польштой төстэй болж байна уу? [59.153.115.155] 2022-08-09 05:35:52

Польшруу 1988 онд очиход 1 ам. доллар 3300 злот хавьцаа байсан. Гэтэл 1990 оны 5-р сард очиход 1 доллар бараг 10,000 злот болчихсон байсан. Миний Польшид хийх гэж байсан наймаа будаа болсон. Монгол ч гэсэн нэг тиймэрхүү зураг харагдах боллоо.


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.