Дарханы зам дээр амиа алдсан 200 гаруй хүний амийг Л.Халтар, Б.Энх-Амгалан нараас нэхье

Aдмин / Нүүр

Дуулиантай эхэлсэн Дарханы замыг шинэчлэх ажил яригдсанаас хойш зургаан жил өнгөрч. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны есдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тус замыг дөрвөн эгнээ болгон шинэчлэх ажлыг эхлүүлсэн байдаг.

Зам, тээврийн хөгжлийн яамыг 2019 онд Б.Энх-Амгалан толгойлж эхлэн шинэ замыг тавьж дуустал хуучин замыг хуулдаггүй байхад “хар толгойгоороо хариуцна” гэж попрон хуучин замыг хуулсанаар тус замын үйл лай нь эхэлсэн гэхэд хилсдэхгүй.

Замын таван багц ажлын гэрээний нийт дүн тухайн үедээ 83.4 сая ам.долларын төсөвтэй байв. Гэвч тухайн үедээ үнийн дүнг бууруулж 62.9 сая ам.долларын өртгөөр ажлыг эхлүүлсэн.

Замын ажил удаашралтай байгаагаас үүдэн зорчигч иргэд эд хөрөнгө, амь насаараа хохирсоор байна. Өнгөрсөн 2021 оны байдлаар зам тээврийн ослоор тус зам дээр 245 хүн бэртэж, 73 хүн амиа алдсан гэх харамсалтай тоон мэдээлэл байдаг. Гэвч ганцхан жилийн дотор нас барсан хүний тоо нэмэгдэж 200 хол давсан гэх мэдээлэл байна.

Дайн дажингүй, хүн ам цөөтэй улсын хувьд дээрх тоо харьцангуй өндөр юм. Урд хөрштэйгээ үнэхээр учраа олохгүй байна уу эсвэл илүү ихийг завших зорилгоор албаар удаашруулаад байна уу гэсэн хардлага хэн бүхэнд төрөх боллоо. Учрыг мэдэхгүй ч зам ашиглалтанд ортол дахин хэдэн амиа золих ёстой вэ, Ерөнхий сайд аа...?

Та үнэхээр хэлсэндээ хүрч хар толгойгоороо хариуцна гэсэн одоогийн ЗТХ-ийн сайд Л.Халтар болоод, Б.Энх-Амгалан нарт хариуцлага тооцож чадах уу?

Эх сурвалж: www.tentsver.mn


Сэтгэгдэл

Зочин [202.131.243.186] 2022-08-22 05:38:02

Цээжний пангаар шаадаг гарууд даа, Урьд хөршид бол одоо энэ хоёрын толгой уже байхгүй болсон.

АСУУЛТ [202.179.25.140] 2022-08-17 06:09:52

ЕР НЬ ЭНЭ ХАР ТОЛГОЙГООР ХАРИУЦНА. ... ЧӨМГӨӨ ДУНДАРТАЛ ЗҮТГЭНЭ ... ГЭХЧИЛЭН ХАРИУЦЛАГЫН ХЭМ ХЭМЖЭЭГ НЭГ МӨР ХУУЛЬЧИЛААД ХЭМЖИГДЭХҮЙЦ ОЙЛГОГДРХУЙЦ БОЛГОМООР БАЙНАА. ЧАМАГ НЬ ХЭД БАЙСНАА ХЭД БОЛСЫН ... ГЭХЧИЛЭН ....

irgen [202.9.41.114] 2022-08-17 05:11:03

Gol buruutan Huuk.EnhAmaglan 2 oos hunii ami.ed hurengee neheh estpi.Ard tag duugai bgaad.qrd irgeded mash ih chiregdel.zovlon bolj bn

Зочин [202.21.109.39] 2022-08-17 04:56:42

Сагсуу,мэдэхгүй мөртлөө мэдэмхий сайдуудад зохих шийтгэлийг өгөхгүй бол насбарагсадын сүнс нь тайвшрахгүй.

Зочин [192.82.85.193] 2022-08-17 04:49:22

buu tenegt , khun uuriin amidralyn ezen , khunii tuluu ter gazraar yawsan uu , odoo uwchin tuslaa , eruul mendiin saidaas amia nekhekh uu


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.