Б.Энхбаяр өөрөө гэрчээр дуудагдав

Aдмин / Улстөр

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол эхэлсэн. Сонсголын даргалагчаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ажиллаж байгаа бол өнөөдөр тэрбээр гэрчээр дуудагдаж асуултад хариулав. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр " Би 2016 оны наймдугаар сарын 8-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилогдож ажилласан. Томилогдсоноос хойш хоёр хоногийн дараа Хөгжлийн банкны асуудлыг шалгах ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон. Шалгалтын ажлыг 21 хоногийн хугацаанд хийж, Засгийн газарт танилцуулах удирдамж батлагдсан. Тус ажлын хэсэгт Монголбанк, Сангийн яам, ХЗДХЯ-ны төлөөллөөс бүрдсэн 24 хүний бүрэлдэхүүн багтсан. Тухайн үеийн шалгалтын дүнгийн асуудлаар Засгийн газарт гурван удаа танилцуулга хийсэн юм. Засгийн газрын хуралдаанд ажлын хэсгийн тайланг танилцуулахад хаалттай байдлаар сонсох шийдвэрийг тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнбат гаргасан.

2016 оны есдүгээр сард тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар АНУ-д ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт Монгол Улс орох хэлэлцээр байгуулахаар ажиллаж байлаа. Ажлын хэсгийн шалгалтаар Хөгжлийн Банкны 43 арга хэмжээний 1.3 их наяд төгрөгийн зөрчил илрүүлсэн юм. Хууль хяналтын байгууллагад шилжүүлэх ёстой материалыг хүргүүлсэн.

Одоогоор уг асуудлаар хуулийн байгууллагаар орж, хариуцлага хүлээсэн хүн байхгүй. Үндсэн Хөгжлийн Банк дампуурсан нөхцөл байдал тогтоогдсон. Энэ нөхцөл байдал нь манай улсыг ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт ороход саад учруулж болзошгүй гэдэг асуудлаас үүдэн ажлын хэсгийн шалгалтын дүнг Засгийн газар хаалттайгаар хэлэлцсэн. Хаалттай хэлэлцсэн учраас нууцын тамга тавигдсан юм.

Хөгжлийн банкны шалгалтын дүнг олон нийтэд мэдээлж болохгүй нөхцөл байдал үүссэн. Эхний шалгалтын дүнг Засгийн газарт танилцуулахад үргэлжлүүлэх чиглэл өгсөн юм. Монгол Улс даяар хийгдсэн 370 төсөл арга хэмжээг 20 хүнтэй ажлын хэсэг 21 хоногийн хугацаанд шалгах боломж байгаагүй. Тиймээс энэ шалгалтын ажлыг тухайн үеийн сайд нар эрхлэх ажлынхаа хүрээнд үргэлжлүүлж шалгах ёстой гэсэн шийдвэр гарсан" гэлээ.


Сэтгэгдэл

зочин [103.26.194.25] 2023-02-09 00:34:58

Мэдэхгүй дээ, энэ нийтийн сонсгол гэгч яг юу вэ? юунд чиглэгдсэн, ямар зорилготой шоу вэ? АН-ыг харлуулах, муу гэж ойлгуулах зорилготой юмуу? МАН-ын 2024 оны сонгуулийн шоу эхэлчихсэн юм биш үү? Энэ сонсгол гээчид нь МАН-ын угшилтай хүн ер нь дуудагдаж, асуугдаж байгаа юу? Ерөөсөө үйлдвэрлэл эрхэлж байгаагүй, бизнесгүй мөртлөө үндэслэлгүйгээр гэнэт баяжчихсан тэрбумтангууд Монголд хэт олширчихсон биз дээ? Тэднийг судлаач ээ...

Зочин [192.82.92.173] 2023-02-08 10:42:14

Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч маань өөрөө хам хэрэгтэн болох нь ээ. Нийтийн сонсгол гэх ГОШИН ШОГ

Зочин [192.82.69.130] 2023-02-07 12:19:53

Б.Энхбаяр , Ч Хүрэлбаатар гээд өөрсдөө яах аргагүй холбогдоод байгаа юм даа.

иргэн [59.153.115.234] 2023-02-07 10:11:06

Энхбаяр гуай та өөрөө -- хулгайчтай хамтараад л сууж байгаа шүү !!!!!!!! харилцаа ёмтой муу бна??????!!!!!!!

УБ Иргэн /хөдөөнөөс ирээгүй/ [202.55.191.194] 2023-02-07 09:25:25

Энэ хүнийг харлуулах гэсэн бүтэшгүй оролдлого байна,

zochin [192.82.81.167] 2023-02-07 08:59:34

Энхбаяр харин ч УИХ-ын цөөн хэдэн шударга гишүүдийн нэг шүү! БЗД-ийн 43-р хорооны сонгогчдынхоо итгэлийг алдахгүй маш сайн ажиллаж байгаад баярлаж байнаа, амжилт хүсье

Зочин [192.82.91.24] 2023-02-06 19:42:36

ядаж минь чи монголын хамгийн мудак юм

Ядаж [192.82.70.60] 2023-02-06 17:54:59

Ядаж сонсголжин өөрөө хулгайч биш юмуу ер гар дүрээгүй нохой олдохгүйнээ


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.