Монголчуудын уламжлалт хооллох ухаан

Aдмин / Нүүр

Монголчууд хоол, ундаа тухайн цаг улиралд нь тохируулан зохицуулж ирсэн уламжлалтай ард түмэн билээ.


ӨВӨЛ ЦАГТ

Улаан буюу махан, шар буюу тослог идээг ааруул, аарц, ээзгий, арвай, буудай, хөц будаа зэрэг цагаан, ногоон олон төрлийн идээтэй хослуулан чанар, шим тэжээлийг нь тэгшитгэн, бие махбодод шимэгдэх зохицолдоог нь тохируулан хэрэглэсээр иржээ. Тухайлбал, үхрийн махны шим, илч тэжээл адил, хадгалахад чанар нь гүйцэд боловсордог учир хавар цагт, адууны мах чанар, илч ихтэй, шингэхдээ хялбар учир идэр есийн хүйтний үед, хонины мах шим тэжээл, илч чанар жигд тул намрын адаг, өвлийн эхэн, адаг саруудад түлхүү хэрэглэдэг байна.


ХАВАР ЦАГТ

Эхэн, дунд cap болон зуны улиралд ямааны мах, шөлөөр өндөр настан бага балчир хүүхэд, жирэмсэн ба хөхүүл эх, архаг хууч өвчтэй хүмүүсийг сувилдаг. Учир нь ямаа хонин сүргийн түрүүнд явж, ногоо, цэцгийг сорчлон идэж, хад, асга, эрэг, ганга зэрэг саадыг бусад малаас хялбар туулж, бэлчээрийг маш сайн ашигладаг тул сүү, мах нь сувилал эмчилгээний шинж чанартай байдаг аж. Монголчууд ямааны махыг сэрүүн чанартай гэж үздэг учир дулааны улиралд, эсвэл өвөл борцлон хатааж, хавар, зун зохистойгоор хэрэглэсээр иржээ.


ЗУН ЦАГТ

Энэ улиралд сүү, цагаан идээ, ундааны дэглэмд шилжиж, тараг, айраг, аарц, ааруул, өрөм, зөөхий, хоормог, цийдмээр хооллож, ундаална. Гэхдээ арвай, буудай зэрэгтэй хослуулдаг. Цагаан идээний энэхүү дэглэм нь зуны улирлын турш үргэлжилнэ. Хэрэв дулааны улиралд улаан идээ буюу махан, шар идээ буюу тослог идээг хэмжээнээс хэтрүүлэн хооллох аваас бие махбодод энерги хэрэгцээнээс илүүгээр хуримтлагдаж, ямар нэгэн өвчин эмгэг олох шалтгаан болдог байна.


НАМАР ЦАГТ

Намаршиж, үрт болон үндэст ургамал жигдрэн боловсрох цагт ногоон идээ болох жимснүүд тухайлбал, гүзээлзгэнэ, нэрс, хад, үхрийн нүд, тошлой, бөөрөлзгөнө, мөөг, самар, сонгино, мангир, цулхир боловсорч гүйцдэг. Эдгээрийг цагаан идээтэй хослуулан хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх нь эрүүл мэндэд онцгой ач тустай.


Сэтгэгдэл

Үнэн шүү [64.119.24.60] 2023-02-24 14:00:21

Монголчууд маш зөв хооллолттой байсан. Дандаа түүхий биш, болц нь гүйцсэн хүнс хэрэглэж байжээ. Жишээ нь, хавар яс арьс болтлоо турсан мал нь усан,махан,өөхөн тарга авч болц нь гүйцнэ.түүнээ хүнс хийж, заримыг нь хатаагаад дараа намрын болц нь гүйцсэн мах гарах хүртэл хэрэглэнэ. Одоо бол малыг хавар, зун , өвөл гэлтгүй гаргана, тэр нь жимс,ногоо,үр тариагаар жишээлэх юм бол болц нь гүйцээгүй, түүхийтэй адил мах нь бас болц нь гүйцээгүй түүхий юм.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.