2024 оноос эрчим хүчний дутагдлаас гарч эхэлнэ

Aдмин / Орон нутаг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан цахилгаан станц баригдах газарт ажиллах үеэр Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн эрчим хүчний хангамжийн өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар товч танилцуулав.

Монгол Улс хэрэгцээт эрчим хүчнийхээ 80 хувийг дотооддоо үйлдвэрлэж, үлдэх хувийг ОХУ, БНХАУ-аас импортоор худалдан авдаг бөгөөд эрчим хүч хэрэглэгчийн тоо дунджаар 7-8 хувь, дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 6-7 хувиар өсжээ.

Дулааны IV цахилгаан станц, Эрдэнэт, Дарханы дулааны цахилгаан станцын өргөтгөлүүд ашиглалтад орсон нь сүүлийн жилүүдийн оргил ачааллыг давахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

2022-2023 оны өвлийн оргил ачаалал 1,476 МВт хүрсэн. Ирэх өвлийн оргил ачааллыг давахын тулд Сонгино дэд станцыг түшиглэн цэнэгт хураагуур барьж, шаардлагатай тохиолдолд БНХАУ-аас эрчим хүч авах талаар яриа хэлцэл хийж эхэлжээ.

Үүний зэрэгцээ 300 МВт-ын Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг 2024 онд ашиглалтад оруулах бөгөөд мөн оноос эрчим хүчний дутагдлаас гарч эхлэх юм байна.

Ховд аймгийн хувьд Эрдэнэбүрэний усан цахилгаан станц ашиглалтад орсноор 100 гаруй байнгын ажлын байр бий болохоос гадна усалгаатай газар тариалан, байгалийн аялал жуулчлал хөгжиж, энэ хэрээр орон нутаг, иргэдийн ахуй амьдралд олон эерэг нөлөө үзүүлнэ.

Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ жилд 160 сая кВт.ц бөгөөд үүний 40 хувийг Дөргөний цахилгаан станц үйлдвэрлэдэг. Үлдэх эрчим хүчийг ОХУ болон БНХАУ-аас авахад 20 орчим тэрбум төгрөг зарцуулдаг байна.

Эрдэнэбүрэний усан цахилгаан станц 90 МВт бөгөөд жилд 360 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Ашиглалтад орсноор баруун бүсийг эрчим хүчээр бүрэн хангахаас гадна төвийн бүсийн эрчим хүчний системд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэх юм.


Сэтгэгдэл

zayangoo [66.181.167.168] 2024-01-31 16:31:10

urgui saihan uls orontoi l baimaar baina huu

Зочин [202.126.88.109] 2023-05-28 18:00:05

Эгын голын усан цахилгаан станцаа бариач оросоос юунд айгаад байгаам бэ хөвөсгөлөөс 3 дахин их усны нөөцтөй болоно зуун жилын усны нөөц буй болно нүүрсны цахилгаан станцаа бариач дээ

Зочин [66.181.160.81] 2023-04-29 14:14:11

орчиноо мэдэрч чимээгүй унга гэдэг хэллэг байдагсан . 4 - р Ц . станцийн чинь эдэлгээ аль эрт дуусчихсан байхад хоёр хөршдөө томроод байх хэрэггүй л болов уу ...

Зочин [66.181.178.142] 2023-05-01 23:51:40

Боолоороо амьдрагч

MARSHIL.D,ERDENEBAT, [192.82.70.25] 2023-04-24 12:33:04

USAN,ZAXILGAAN,STANZAAS,XEZEEJ,ZAXILGAAN,GARJ,BAIGAAGYI,ZAXILGAAN,GNETIK,MASH,NUUZ,BAIDAG,JIJIGXEN,SHIREEN,DEERX,TURSHILTIG,BAIGAL,DEER,TURSHIJ,BAIGAAD,DELBERELT,YYSEJ,BAISAN,TYYXTEI,ZASNAAS,ZAXILGAAN,ENERG,YYSDEG,N,XASAX,ZENEGIN,AJ,TUS,GALNAAS,NEMEX,ZENEGIN,GYIDEL.YYSDEG,XOER,ZENEG,NILBEL.DELBRELT,YYSNE,TOGTBORJUULJ,JADBAL.ZAXILGAAN,ENERG,ASHIGTAI,BAIDAL.YYSGENE,ZAS,MOSNI,ZAXILGAAN,ENERG,YYSGEGJ,N,XASAX,TEMPRATUR,BAIDAG,XASAX,ZENEG,DOTOR,NEMEX,ZENEG,BAIDAG,N,MATEMATIKIN,XUUL.MATEMATIKIN,XUUL.N,BAIGALIN,XUUL,

Galzuu pizdaa [112.97.48.191] 2023-04-26 06:19:46

Havar bolood ovchim ni sederchihej

Дандаа сонгууль дөхүүлж худлаа залах юм аа [192.82.85.202] 2023-04-22 15:20:13

Ингэж амалснаар бол 2012 онд метротой 2020 онд гэр хороололгүй 2008 онд ядууралгүй болох байлаа гэж цааш нь нэмэх үү яах уу

зочин [202.9.46.80] 2023-04-21 17:15:42

сайхан мэдээ л байна


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.