Ойн хөнөөлт шавжийн голомтыг хязгаарлах тэмцлийн ажил явуулж байна

Aдмин / Нийгэм

2023 оны зургаадугаар сарын 9-өөс 6 дугаар сарын 16-ны өдрүүдэд Нийслэлийн ногоон бүс болох Бэлх, Сэлх, Улиастайн ам, Богдхан уулын Дархан Цаазат Газар, Горхи Тэрэлжийн Байгалийн Цогцолбор Газрын ойн санд авиамикробиологийн аргаар ойн хөнөөлт шавжтай тэмцэх тэмцлийн ажил явагдана.

Тэмцлийн ажилд ашиглах бактерийн био бэлдмэл нь хүн, амьтан болон бусад биологийн төрөл зүйлд сөрөг нөлөөгүй, зөвхөн ойн хөнөөлт шавжид сонгомол үйлчилгээтэй бодис юм. Иргэд, олон нийтийг дээрх өдрүүдэд ойн санд онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл

Зочин [202.9.46.68] 2023-06-12 12:59:10

Шавьж устгах нэрийн дор химийн бодис агуулсан шингэнийг ойн модны дээрээс асгах нь ойн модыг улам хордуулж шавьж үүсэх боломжийг олгож байна.

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.