Санчир гаргийн дагуулаас фосфор илрүүлжээ

Aдмин / Шинжлэх Ухаан

Эрдэмтэд амьдрал үүсэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг элементүүдийн нэг болох фосфор Санчир гаргийн сар Энцеладын мөсөн гадаргуугийн доорх далайд агуулагдаж байгааг илрүүлжээ. Энэхүү нээлтийг АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /NASA/ “Cassini” аппаратын цуглуулсан мэдээлэлд тулгуурлан хийсэн бөгөөд энэ талаарх нийтлэлээ лхагва гарагт “Nature” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлсэн байна. “Cassini” аппарат Санчир гараг болон түүний цагариг, дагуулуудыг 2004 оноос судалж эхэлсэн бөгөөд 2017 онд тус гаргийн агаар мандалд шатах хүртлээ даалгавраа гүйцэтгэжээ.

“Энэ бол астробиологийн гайхалтай нээлт юм. Бид Санчирын дагуулын мөсөн давхаргаас цацагдсан жижиг хэлтэрхийнүүдэд их хэмжээний фосфор агуулагдаж байгааг нотлох нотолгоог илрүүлсэн” гэж “Southwest Research" хүрээлэнгийн судлаач, судалгааг ахлан явуулсан хүмүүсийн нэг болох Кристофер Глейн мэдээлжээ.

Эрдэмтэд өмнө нь мөсний хэлтэрхийнүүдээс өөр элементүүд, органик нэгдлүүдийг илрүүлж байсан ч ДНХ, РНХ-гийн үүсэлд чухал үүрэг гүйцэтгэдэг, түүнчлэн хүн, амьтан яс, шүд, цаашлаад далайн планктонд хүртэл агуулагддаг фосфор илрүүлж байгаагүй юм. Энгийнээр хэлбэл, бидний мэдэх амьдрал фосфоргүйгээр үүсэх боломжгүй байсан гэсэн үг. Геохимийн загварчлалаар фосфор байх магадлалтайг өмнө нь тогтоож байсан хэдий ч таамаглах нь нэг хэрэг, харин батлах нь өөр асуудал гэж К.Глейн ярилаа. “Дэлхийгээс гаднах далайгаас энэхүү чухал элемент олдсон анхны тохиолдол энэ болж байна” гэж “Freie Universitat Berlin” их сургуулийн гараг судлаач Френк Постберг хэлснийг “NASA”-гийн мэдэгдэлд эш татсан байна.

Энэхүү судалгааг хийсэн судлаачид шинэ нээлт хийхийн тулд “Cassini”-гийн сансрын тоосонцрын судалгааны багажийн цуглуулсан мэдээллийг нарийвчлан судалжээ.

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд гараг судлаачид манай нарны аймагт мөсөн гадаргуугийнхаа доор далайтай ертөнц олон байдгийг тогтоосон юм. Үүнд Бархасбадь гаргийн дагуул Европа, Санчирын хамгийн том дагуул Титан болон алслагдмал гараг болох Дэлхий ван хүртэл багтдаг. Дэлхий шиг далайтай гаргууд амьдрахад тохиромжтой температурыг хадгалахын тулд өөрийн нарнаас хол зайд байрлах ёстой боловч гүний далайтай ертөнцийг нээсэн нь амьдрал байх боломжтой гаргуудын тоог нэмэгдүүлж байна.

“Энэхүү нээлтээр Энцеладын далай нь амьдралын үүслийн "хамгийн хатуу гэгддэг шаардлагыг" хангаж байгааг тогтоолоо. Одоо хүн төрөлхтний хийх дараагийн алхам тодорхой байна, бид уг далай үнэхээр амьдрал байх боломжтой эсэхийг олж мэдэхийн тулд Энцелад руу дахин очих хэрэгтэй” гэж К.Глейн хэлжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

MNT NEWS [197.210.78.10] 2023-06-17 07:15:01

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлэгтэй таарч, тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 600,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258 вэбсайт: nyhcs.site


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.