АБУ ДАБИ: ДАШТ-ий эхний өдөр 11 улс медаль хүртлээ

Aдмин / Спорт

Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо жүдо бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) өчигдөр нээлтээ хийсэн билээ. Олимптой жил ДАШТ-ийг зөрүүлдэг уламжлалтай байсан ч Олон Улсын Жүдо бөхийн холбоо (IJF)-ноос энэ жил ДАШТ-ийг зохион байгуулах шийдвэр гаргасан юм.

Энэ удаагийн ДАШТ-д 107 орны 658 жүдоч хүч сорьж буй билээ.

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д Бавуудоржийн Баасанхүү түрүүллээ. Ингэснээр тэрбээр Монголын жүдочдоос алтан медаль хүртэж буй зургаа дахь тамирчин болов. Түүнээс өмнө Х.Цагаанбаатар (2009, эр - 66 кг), М.Уранцэцэг (2013, эм - 48 кг), Г.Болдбаатар (2014, эр - 60 кг), Д.Сумъяа (2017, эм - 57 кг), Ц.Цогтбаатар (2022, эр - 73 кг) нар алтан медаль хүртэж байв.

Монголын жүдочид ДАШТ-ээс нийт зургаан алт, таван мөнгө, 22 хүрэл медаль хүртсэн түүхтэй.

Дэлхийн аварга болсон гурав дахь монгол эмэгтэй Б.Баасанхүү

зураг

Шинэхэн аварга Б.Баасанхүү 24 нас, 175 хоногтойдоо дэлхийн аварга болж буй. Энэ үзүүлэлтээр тэрбээр М.Уранцэцэгийн дараа орох хамгийн залуу алтан медальтан болж байна.

  • М.Уранцэцэг - 23 нас 165 хоног
  • Б.Баасанхүү - 24 нас 175 хоног
  • Х.Цагаанбаатар - 25 нас 160 хоног
  • Д.Сумъяа - 26 нас 172 хоног
  • Ц.Цогтбаатар - 26 нас 206 хоног
  • Г.Болдбаатар - 27 нас 234 хоног

Италичууд алт, мөнгөн медаль хүртэв

ДАШТ-ий эхний өдөр гурван жинд медальтнууд тодорсон. Эмэгтэй хоёр жинд италичууд онцгой байж алт, мөнгөн медаль авснаар эхний өдрийн дараа медалийн жагсаалтыг тэргүүлж байна.

Энэ өдөр нийт 12 медалийг 11 улс хуваасан юм. Япончууд эрэгтэйчүүдийн 60 кг-д Тайки Накамүрагийн ганц хүрэлтэй үлдлээ.

Тэмцээний хоёр дахь өдөр Монголын зургаан жүдоч зодоглоно

Тэмцээний хоёр дахь эмэгтэйчүүдийн 57 кг-д Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо, эрэгтэйчүүдийн 66 кг-д Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, 73 кг-д Б:Эрдэнэбаяр, Л.Анхжаргал нар хүч үзнэ.

57 кг-д Л.Энхрийлэн Австрийн Лаура Каллингерыг ялбал дараагийн даваанд Германы Паулин Старкетай учраа таарна. Харин М.Ичинхорлоо Энэтхэгийн Ямини Моуряг хожвол дараагийн даваанд Өмнөд Африкын Жасмин Мартинтай тулна.

Эрэгтэйчүүдийн 66 кг-д манай хоёр жүдоч "C" болон "D" хэсгийг тэргүүлж буй. Б.Эрхэмбаяр эхний тойрогт хийлээд Венесуэлийн Уллис Гарсия, Туркменистаны Хеким Агамаммедовын ялсантай нь барилдана.

Ё.Басхүү мөн эхний тойрогт гоц мөргөөд Италийн Элиос Манци, Словакийн Матес Польяк нарын ялсантай нь хүч үзнэ.

73 кг-д Л.Анхзаяа эхний тойрогт Джиботигийн Аден Александр Хоссейнтай оноолт таарсан бол Б.Эрхэмбаяр Молдавын Пеливан Петрутай барилдана.


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:12:10

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:12:10

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.