Талх, гурил, будааны үнэ жилийн 30.5 хувиар өсжээ

Aдмин / Эдийн засаг

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт улсын хэмжээнд энэ оны 5 дугаар сард 11.3 хувьтай байна. Өмнөх оны эцсээс 6.1 хувь, өмнөх сарынхаас 1.3 хувь өсчээ.

Үүнд талх, гурил, будааны үнэ жилийн 30.5 хувиар өссөнөөр инфляцид 2.1 нэгж хувь, хувцас, бөс бараа, гутлын үнэ жилийн 12.5 хувиар өсөж, инфляцид 1.5 нэгж хувиар голлон нөлөөлжээ. Инфляцид мах, гурил, талх зэрэг 10 бүтээгдэхүүн голлон нөлөөлж, нийт инфляцын 31.7 хувийг эзэлж байна. Харин импортын барааны үнэ 45.0 хувиар нөлөөлсөн хэвээр байна.

Инфляцид голлон нөлөөлж буй барааны үнийг дотор нь задалвал хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ хамгийн их буюу 18.4 хувийг эзэлж байна. Энэ дотор согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 15.3 хувь байна.

Хэрэглээний барааны үнийн дүнд удаалаад гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 12.5 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ инфляцид 11.8 хувиар нөлөөлж буйг ҮСХ-ны Бодлого, хамтын ажиллагааны газрын ахлах статистикч С.Норов мэдээллээ.


Сэтгэгдэл

MNT NEWS [197.210.78.10] 2023-06-17 07:03:05

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлэгтэй таарч, тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 600,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258

Мах , гурил ,ногоо сүүний үнэ шог бнааа [64.119.17.197] 2023-06-16 21:49:26

Дотоод бүтээж бгаа хүнсний үнэ яахаараа ч хаддаг ч юмбэ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.