МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ НҮХЭН ХӨНДИЙ БОЛГОХ УУ???
Отрын бүс нутгийг цуцалж уул уурхайн хайгуул, лицензийн талбай болгохоор төсөл байнгын хороогоор дэмжигдлээ гэх мэдээлэл цацагдлаа. Erdene Batzorig гэх иргэний өөрийн цахим хаягтаа бичсэнээр “2023 оны 6 сарын 6-ны өдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн бангын хорооны хуралдаанаар улсын хэмжээн дэх отрын бүсийг цуцалж, захиргааг нь татан буулгах асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон 19 гишүүний 15 нь дэмжиж 4 хүн татгалзсанаар уг асуудал дэмжигдсэн байна.”
Хэрвээ эл шийдвэр батлагдвал Улсын хэмжээний Булганы Дашинчилэн, Өвөрхангай, Төв аймгийн Хөх дэл, Хэнтийн тал, Гов-Алтайн Аргалант, Дорнодын Чойбалсан, Завханы Багхайрхан, Увсын Ачит нуур, Ховдын Баян нурууны 10 отрын бүс бүгд цуцлагдах ажээ.
Монголд уул уурхайгаас үүдэх хямрал багадаагүй, малчин тариаланчдын зовлон нимгэрээгүй байхад төрийн түшмэдүүд шуналдаа тачаадан ийм шийдвэр гаргаж байгаа нь төр нь ард түмнийхээ эсрэг хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулснаа ялгагдахгүй хэрэг.
Үндсэндээ бэлчээрийн аж ахуй дээр тогтдог мал аж ахуйг бүр мөсөн үгүй хийх бодлого уу. Иргэний мэдээлэл үнэн эсэхийг нягтлах, сурвалжлах эрх сэтгүүл зүйд нээлттэй. Алтыг аваад авдрыг хаядаг хариуцлагагүй уул уурхайн Монголын онгон дагшин байгалийг сүйдэлж байгаа нь харамсалтай хэрэг бөгөөд говь нь цөлжөөд ухсан нүх, улайссан газар дээр юу ч тогтохооргүй экологийн сүйрэл нүүрлэж байхад эрүүл газрыг онилоод нүхлэх этгээд гаж хүслүүдийг хэрхэн аргамжих вэ?
Сэтгэгдэл
Илбийн арга байвал зааж өгөөч. [66.181.160.20] 2023-06-19 10:37:23
Газар доорх баялгийг нүүх үхахгүй яаж олборлодог юм бэ? Ил уурхай бол бүүр том нүх ухаж байж л эрдсийг гаргаж авна. Илбэ шиг нүх ухахгүй олборлох арга байвал хуваалцаач. Илбэдээд өгье л дээ. Кх!
enkhtaivan batnyam [1.102.64.195] 2023-06-19 08:37:05
HEDII BOLTOL TEVCHIH YUM BE ENE SONGUULIAR MANAGIIN YAMARCH HULGAICHIIG DEMJIHGUI BAIH HEREGTEI...
Газар шороо [64.119.27.198] 2023-06-18 00:06:21
Та муусайн дан жаануудыг дотор газраас шороо үүрч ирээд Халхын хөрсөнд таоьж ургуулсан гэж дуулаагүйм байна Багахан галзужрцгаагаарай
Зочин [66.181.160.117] 2023-06-17 15:40:23
ГАЗАР УХАЖ ЗӨӨХИЙГ ЭДИЙН ЗАСАГ ГЭХГҮЙ ШҮҮ МАЛУУДАА МАН-ЫН ХУЛГАЧИД АА