“Juno” аппарат Бархасбадь гаргийн аянга цахилгааны зургийг авчээ

Aдмин / Шинжлэх Ухаан

АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /NASA/ “Juno” сансрын аппарат Бархасбадь гаргийн аянга цахилгааны зургийг анх удаа авсан байна. Зургийг NASA цахим хуудсандаа нийтэлсэн бөгөөд дэлхийгээс 1300 дахин том, массаараа 318 дахин их, нарны аймгийн хамгийн том уг гараг дээр аянга цахидаг байж магадгүйн анхны нотолгоо болжээ.

Дэлхий дээр аянга цахилгаан ихэнхдээ экваторын ойролцоо тохиолддог бол Бархасбадь гаргийн хувьд туйлуудынх нь ойролцоо цахидаг гэж таамаглаж байна. NASA-гийн танилцуулсан зургийг 2020 оны 12 дугаар сарын 30-нд уг гаргийн хойд туйлын орчмоор өнгөрөх 31 дэх нислэгийн үеэр авчээ.

“Juno” -гоос хүлээж авсан мэдээллийг 2022 онд л боловсруулсан бөгөөд чухам энэ үед Америкийн эрдэмтэд 38 мянган км-ын өндрөөс авсан энэ зургийг илрүүлсэн байна. “Juno” аппаратыг Бархасбадийн таталцал, соронзон орон, мөн гаргийн агаар мандлыг судлах зорилгоор 2011 оны наймдугаар сарын 5-нд хөөргөсөн билээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

zochin [202.21.112.138] 2023-06-20 13:15:44

Мэдлэгт хэрэгтэй мэдээлэл бна. Гоё гоё. Шинжлэх ухааны хөгжил мандтугай


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.