БШУЯ: Нийслэлийн хэмжээнд 3 ээлжид шилжих эрсдэлтэй 47 сургууль байна

Aдмин / Боловсрол

Өнөөдөр /2023.06.27/ Боловсрол, шинжлэх ухааны яам болон Боловсролын ерөнхий газрын удирдлагууд уулзалт хийж, цаг үе нөхцөл байдлын талаарх асуудлуудыг танилцуулж санал солилцлоо.

Тодруулбал, Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдсан. Иймд уулзалтаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд зөвлөлдөв.

Энэ үеэр Нийслэлийн хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд буюу 9 дүгээр сард 3 ээлжид шилжих эрсдэлтэй 47 сургууль байгааг онцоллоо. Үүнд:

  • Баянгол дүүрэгт 4
  • Баянзүрх дүүрэгт 16
  • Сонгинохайрхан дүүрэгт 10
  • Сүхбаатар дүүрэгт 4
  • Хан-Уул дүүрэгт 11
  • Чингэлтэй дүүрэгт 1
  • Налайх дүүрэгт 1

Түүнчлэн сургуулийн нийт 16657 сурагч 3 ээлж рүү шилжих тооцоолол гарчээ. Мөн дүүрэг бүр өөр өөрсдийн шийдлийг танилцуулж байна. Энэ хүрээнд төрийн байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах, хамтран ажиллах байдлаар дэмжлэг үзүүлэх шаардлага тулгарч байгаа" гэлээ.

Шийдлийг багц байдлаар авч үзвэл,

  • Шинэ барилга өргөтгөл ашиглалтад орох 7
  • Түрээсийн байр бэлэн байгаа 11
  • Түрээсийн барилга олж байгаа 3
  • Түрээсийн барилга хайж байгаа 16
  • Ойролцоо байршилд шинэ сургуулийн барилга ашиглалтад орох 3
  • Дотоод нөөц бололцоогоо ашиглах, засварлах 6
  • Танхим болон цахим сургалтыг хослуулах 1

гэсэн үр дүн гарчээ. Өнөөдрийн уулзалт хэлэлцүүлэгт Сангийн яам, Үндэсний аудитын газар, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Хотын стандарт хяналтын газрын төлөөлөл оролцсон юм. Яг энэ баг бүрэлдэхүүний оролцоотойгоор өнгөрсөн хичээлийн жилд хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулж чадсан. Тиймээс өмнөх туршлагад тулгуурлан талууд хамтран ажиллаж, 7 хоног бүр мэдээлэл солилцон ажлаа уялдуулахаар боллоо.

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам


Сэтгэгдэл

ЗОЧИН [192.82.90.231] 2023-06-28 00:36:53

ЗА ТЭР ЦАХИМ СУРГАЛТ ГЭЖ ШААЛ ХУДЛАА ШҮҮ. ЗАРИМ ҮЕЛ БАГШ НАР НЬ ОХЖ ИРЭХГҮЙ , ОРЖ ИРСЭН НЬ ЗААСАН БОЛООД ЭСВЭЛ ЗҮГЭЭР Л ДААЛГАВАР ӨГӨӨД ГАРДАГ. ЧАНАРГҮЙ, ЗР ДҮНГҮЙ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.