Ц.ЛУТ-ОЧИР: МАЛЧДЫН НДШ-ИЙН 50 ХУВИЙГ ТӨРӨӨС ТӨЛБӨЛ ТОГТОЛЦООГОО НУРААХ ЧИГЛЭЛ РҮҮ ЯВНА

Aдмин / Эдийн засаг

Эдийн засагч Ц.Лут-Очиртой ярилцлаа.


-Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэж байна. Малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс төлөх саналыг гишүүд дэмжсэн нь олон нийтийн зүгээс шүүмжлэлд өртөөд байна. Та үүнийг эдийн засагчийн хувьд хэрхэн харж байна вэ?

-Нийгмийн даатгалын сан байнга алдагдалтай явдаг, жилд 500 тэрбумын татаас авдаг. Гэтэл энэ дүнг ирээдүйд улам өсгөх нь. Нөгөө талаас НДС-гийн орлого буурна гэж үзэж байна.

Хоёрдугаарт, нийгмийн аль нэг хэсгийг нийт татвар төлөгчдийн мөнгөөр дэмжих нь Үндсэн хуулийн зарчмаа зөрчинө. Гэтэл малчид бол хувийн бизнес эрхлэгчид болохоос төрөөс тэтгэх учиртай эмзэг бүлгийн хүмүүс биш.

Гуравдугаарт, нийгмийн даатгалын тогтолцоо төлдөг нь хохироод, төлдөггүй нь хождог шударга бус байдал байгаа. Гэтэл энэ байдлыг улам өөгшүүлсэн шийдвэр гаргах гэж байна.

-Малчдын 25 хүрэхтэй үгүйтэй хувь нь НДШ төлдөг гэх. Хэрвээ төрөөс 50 хувийг төлбөл НДШ төлөх малчдын тоо нэмэгдэнэ гэж хуулийн төсөл санаачлагчид яриад байгаа. Тоо нь нэмэгдэх магадлал хэр вэ?

-Зохих хэмжээгээр өсөх л байх. Гэхдээ хэзээ ч 100 хувь болохгүй, тэтгэвэрт гарах дөхсөн хүмүүсийн тоогоор л өсөх биз. Ер нь төлөхгүй, өөрсдөө хуримтлал үүсгэж явж байгаад халамжийн тэтгэвэрт гарах, 40 жил төлөөд тэтгэвэрт гарах уу гэдэг сонголтоос аль нь ашигтайг бодоод гаргачихад амархан. Ер нь заавал тэднийг хамруулах зорилго юу вэ гэж асуумаар байна.

Нөгөө талаас одоо НДШ сайн дураар төлж байгаа бусад иргэдийн төлөх сэдлийг бууруулах магадлалтай. Тогтолцоогоо нураах чиглэл рүү яваад байна.

-223 мянган малчин иргэн байдаг юм байна. Тухайлсан нэг салбарынхныг ийнхүү онцгойлон НДШ дээр нь хөнгөлөлт үзүүлж, харж хандах нь эдийн засгийн талаасаа ямар үр өгөөжтэй вэ, бас ямар сөрөг талтай байж болох вэ?

-Нүүдлийн мал ахуй маш их эрсдэлтэй, байгалиас хамааралтай салбар. Эдийн засгийн өгөөж, бүтээмж муутай. Тэгсэн мөртлөө хамгийн их газар нутаг, ус ашигладаг. Бусад салбар болох уул уурхай, газар тариалан, эрчимжсэн аж ахуй эрхлэх боломжийг хааж, эдийн засгийн хөгжлийг саатуулдаг болоод байгааг хэлэх ёстой. Энэ мэт халамжаас болоод малчид нэгдээд фермерийн аж ахуй эрхлэх сэдэл буурна.

-Малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс төлнө гэдэг бол үнэндээ татвар төлөгчдийн мөнгөнөөс жил бүр 25 тэрбумыг гаргана гэсэн үг. Энэ нь эрүүл, шударга тогтолцоо биш харагдаж байна гэж бусад НДШ төлөгчид эсэргүүцээд байна?

-Эрх баригчид сонгуулийн зорилгоор нийгмийн нэг хэсгийн саналыг худалдан авах гэж байна уу гэж хардахаас аргагүй. Мэдээж ийм шударга бус шийдвэрийг НДШ төлдөг хэсэг эсэргүүцэх нь ойлгомжтой. Энэ зардал цаашдаа зөвхөн 25 тэрбумаар тогтохгүй. Энэ хүмүүс тэтгэвэрт гарах үеэр сангаас илүү их зардал урсдаг болно. Ирээдүйгээ харсан шийдвэр биш.

-УИХ-ын гишүүн П.Анужин "Малчдад НДШ төлөх урам, дэмжлэг болно. Малчин өөрөө төлсөн тохиолдолд цалингийн доод хэмжээний 50 хувийг төрөөс дэмжлэг үзүүлнэ" гэж тайлбарлаад байна. Гэтэл ялангуяа малчид НДШ болон татваруудын талаар мэдлэг, мэдээлэл асар багатай хүмүүс байдаг?

-Тэд мэдээлэл муутай хүмүүс биш. Ард түмнээ ингэж дорд үзэхээ болих хэрэгтэй. Өдөр тутмын мах, сүү, ноолуурын үнэ, ханшийг чагнаад сууж байдаг хүмүүс. Одоогийн НДС өгөөж муутай байгаа учраас төлөхгүй байгаа. Тэтгэвэрт гарах насаа дөхүүлээд 5-7 жил шимтгэл төлөх сэдэлтэй суугаа биз.

-Та хөгжлийн эдийн засагч хүн. Монгол орон бол уул уурхайгаа л дагаж хөгжинө гэцгээх нь түгээмэл. Харин 2012-2016 оны үед инженерүүдээ дэмжиж, шинжлэх ухааны салбараа хөгжүүлж байж хөгжил хурдан ирнэ гэдэг байсан. Гэтэл 2016 оноос хойш татвар татаас нэмэгдсэнээс өөр юу ч өөрчлөгдсөнгүй. Татвар нэмснээр хөгждөг бол манай улс эдийн засгаараа цойлох л байлаа. Монгол Улс яавал түргэн хөгжих вэ?

-Юуны түрүүнд улс бүх юмыг зохицуулах, бизнес хийх гэж оролдохоо зогсоох хэрэгтэй. Бүх нөөц боломжийг сорж аваад, үр өгөөж муутай салбарт түгжээд байна. Төрийн өмчийн компанид нэг хүний хийх ажлыг таван хүн хариуцаад суух бол энүүхэнд. Огт шаардлагагүй хүнд суртал болдог бүтэц ч бий. Татвар төлөгчдийн мөнгөөр тойрог бүрд соёлын төв, хөшөө дурсгал бариад хөгжил ирэхгүй. Харин эрчим хүч, гадаргын усны менежмент хийх төслүүдээ хийх, эдийн засгийн өсөлтийг дэмжих дэд бүтцээ анхаарах учиртай.

Гэтэл байгаа жаахан эрчим хүч, дэд бүтцээ хувийн хэвшилтэй булаацалдаад орон зайг нь шахаад байгаа нь харамсалтай. Төрийн оролцоо байсан цагт авлига хулгай буурахгүй, бүтээмжээ өсгөх, зардлаа бууруулах хөрөнгө оруулалт хийх сонирхол байхгүй.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Irgen [194.12.36.220] 2023-06-29 16:28:40

Малчид малчид гэх юм тэгээд хүн амаасаа их малтай махны үнэ тогтвортой байгаа юм хаана вэ? Төрийн эргүү тэнэг оркуд

zochin [64.119.29.2] 2023-06-29 13:46:30

Сүүлийн үед мал маллах хүн /малчин болох хүн/ ховордоод байгаа. Үндсэн хуульд зааснаар " Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна" гэж заасан. Мал сүргийг чинь малчин хүн өсгөж үржүүлдэг юмаа, мөн Монгол Улсын бусад улсаас ялгарах гол зүйл болох нүүдэлчин соёл, иргэншлийн аюулгүй байдал алдагдах учраас малчдын НДШ-ийг төрөөс төлөх нь зөв юм шүү дээ, Тамын тогооны үлгэр шиг юм даа

зочин [59.153.86.88] 2023-06-29 01:15:39

хүн бүр хүний өмнөөс амьдраагүй биз дээ . малчид хотын биднийг тэжээдэг гэх юм хэн хэнийг ч зүгээр тэжээхгүй шүү дээ .бүгд л ажиллаж зүтгэж хөлс хүчээ үнэлэн худалдах худалдан авах харилцаанд орж байгаа .харин ч малчид хотын биднээс бага татвар төлдөг тэд төрийн хайр халамжийг ямааны ноолуур ,ноосны ,махны урамшуулал гэх мэтээр илүү хүртдэг .

Зочин [150.129.143.69] 2023-06-28 17:37:49

Маш зөв,урьд нь үүнээс болж НДСан алдагдалд орсон,түүний хариуцлагыг тухайн үед санал гаргасан гишүүд дэмжсэн нөхөд хариуцллагаа хүлээх хэрэгтэй худлаа попорппогийн гай гор нь өнөөдөр гарч байгаа шүү дээ.

Онцлогтой улс шүү, манайх. [66.181.160.22] 2023-06-28 15:25:04

Монгол гоё ш дээ. Эдийн засаг нь, ялангуяа мал аж ахуй нь социалист болон капиталист нийгмийн "давуу" талуудыг өөртөө агуулаад урагшаа яваад л байдаг. Үүнд коммунист Хятад улстай их ойр байдаг нь харагдаад л байдаг. Юм л болохлээр зуд, зуднаас аварч байна гээд улсын тусламж, энэ нь хүрэхгүй болохлээр Ерөнхий сайдаа Хятадруу явуулчихна, тусламж авчихна. Социализм, капитализмаа хослуулагч оронд амьдрах САЙХАН юмаа.

Ул [202.9.46.219] 2023-06-28 14:09:57

Энэ лалрын нам дагасан өлөн шимэгч эр эм хорхоонууд улам баяжхын тулд санал авхын тулд малтай баян хувиин өмчтэй хотын хогиинхнии хажууд идэх мах гурилтай лалруудын тал мөнгиин өгөхиин гэнэээ дэлхиигээс залайсай энэ нам дагасан өлөн хүүрүүүд

Зочин [202.9.46.155] 2023-06-29 18:59:50

Зөв хэллэа

Irgen B [202.55.183.178] 2023-06-28 11:45:18

Lut-Ochir zev helsen baina. Манай нийгэмд өөрийн хувь нэмрийг оруулахгүй байгаа нэг хэсэг хүмүүс бол малчид болсон. Татвар төлдөггүй, НДШ төлдөггүй, үнэгүй бэлчээр/газар хэрэглэдэг гэх мэт

зочин [202.9.40.41] 2023-06-28 11:27:17

малчид өөрсдөө л бүх эрсдэлээ үүрэх хэрэгтэй хүний өмнөөс амьдарч байгаа юу ,,,

хотын иргэн [202.131.245.69] 2023-06-28 10:48:20

залуу зөв ярьж тайлбарласан байна. Малчдыг малчин бус ажил хийдэг бүх хүмүүс сайн дураараа болон албан хүчээр харж халамжлах шиг л болж байна. Махны үнээр эсвэл мах иддэг үү гэх мэтээр бусдыг дарамталж өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргуулах гэдгээ одоо зогсоох хэрэгтэй. иймэрхүү шийдвэр нь малчдад биш харин төрийн мөнгийг луйвардаж хувьдаа завшдаг, эрх мэдэлд буруу замаар очих гэсэн хүмүүст л очдог юм. ийм х мөнгө байгаа юм бол төрийн албан хаагчийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг хуу нэмэх хэрэгтэй.

Зочин [64.119.29.146] 2023-06-28 10:35:51

Энэ тарган цагаан нүдний шилтэй худлаа малийсан дарганцаруудыг ийм өнгөлөг байлгах гэж малчид өдөр шөнө ялгалгүй нойр хоолгүй цүтгэж хэдэн малаа онд оруулж яваа юм.

hutsaa chi [202.179.21.203] 2023-06-28 10:47:34

Say 2021 onoos l tatavar tulj ihelj bai hutsaa boli novshoo ulsand yu ch tulduggui bsan bha shu malchid

Иргэн [103.57.92.130] 2023-06-28 10:30:37

Ийм тэнэг шийдвэргэж байж болохгүй мөхөх болно.!!!!!! Та нар ажил хиыж чадахгүйг нь мэдээд л - Одоо Хөөж буулгаач наад Эргүүнүүээ ?????? Эргүү хонь шиг нэг газараа 100 жил тойрлоо Одоо болно .Зөвшөөрч болохгүй !!!!!!!!! Малчид аймаар баян болсон !!!!!!! та нараар тал тэтгэвэрээ төлүүлэхгүй - Та нар далимдуулж ахан дүүсээ Тэтгэхгээ юү !!!!!!!!!! Оцоруул наад тэнэгүүдээ Ерөнхийлэгчтэйн цуг !!!!!!@##$$$$$

Иргэн [66.181.161.179] 2023-06-28 10:02:59

Зоосноос өөр зүйл сэтгэх чадваргүй та малчдын буянаар монголчууд африк шиг өлсгөлөнд нэрвэгдэдгүй гэдгийг хэзээ ойлгоно доо.Өлсгөлөнд нэрдвэгдвэл чи зоосоо идэж хахаж үхэхүү,махаа идэж амь гарахуу гэдгээ бодоорой зэвхий царайт зоосон тэнэг минь...


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.