Т.Бадрахбаяр: Наадмын амралттай холбоотойгоор хүүхдийн мөнгө олгох хугацааг хойшлуулсан

Aдмин / Нийгэм

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олголтын долдугаар сарын хуваарь гарчээ. Энэ талаар ХХҮЕГ-ын дарга Т.Бадрахбаяр “алаар онцолж тодруулахад "Наадмаар олон хоног амрах учир долдугаар сарын 6-нд бүх хүүхдийн мөнгийг олгоно. Зарим хүүхдийн данс хаагдсан, мэдээлэл нь зөрсөн, шинээр төрсөн хүүхэд хүсэлт гаргаад мэдээлэл нь баталгаажаагүй байснаас хүүхдийн мөнгө олголтоос үлддэг. Иймээс долдугаар сарын 20-нд нөхөн болон дахин олголт хийгдэх юм. Өөрөөр хэлбэл, долдугаар сарын 6-нд мэдээлэл нь бүртгэгдсэн бүх хүүхдийн мөнгийг олгоно.

Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан 9%-ийн мөнгийг ч олгоно, эдгээр хүүхэд өмнө нь авч байсан болохоор хүсэлт гаргах шаардлагагүй гэж хэлсэн. Хасагдсан 9%-ийн мөнгийг 2023 оны нэгдүгээр сараас эхлэн тооцож, нэг хүүхдийн 700,000 төгрөгийг данс руу нь шилжүүлнэ.

Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан 110,000 гаруй хүүхэд бий. Шинээр төрсөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хүсэлтийг ehalamj.mn, E-mongolia.mn системээр бүртгэж байгаа. 2023 оны долдугаар сарын 6-нд Монгол Улсын нийт 1.2 сая хүүхдэд буюу 100%-д мөнгөн тэтгэмж олгоно. Долдугаар сарын 4-нд мөн наадмын өдрүүдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргавал долдугаар сарын 20-нд олгох юм” гэлээ.


Сэтгэгдэл

Намнандорж [192.82.64.214] 2023-06-30 14:57:36

Миний 2 хүүхдийн 2,3-р саруудын мөнгө олгогдоогүй. E-Mongolia-с хасагдсан байсан. 3-р сараас хэвийн авч эхэлсэн. Олгогдоогүй 2,3-р сарын мөнгийг нөхөж олгох уу.

Zugii [84.189.81.117] 2023-06-28 17:24:16

Sudalgaa hiigeegui shuud avtomataar heniig ch hamaagui hassan baisan jishee gants bie eejiin huuhdiig hassan baisan ingej erguuleed uguh shiidever garaagui bol estoi haramsaltai baisan ailiin bair tureeslej amidardag gants bie eej iim hunii huuhdiin mungiig hasaad bhdaa yahav dee

Зочин [66.181.161.142] 2023-06-28 17:13:25

Хүсэлт гаргасан гаргаагүй бүх хүүхэдээд өгөх хэрэгтэй Ирээдүй болсон хүүхэдүүдэдээ харамлахгүй байлгүй дээ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.