Б.Баатарсүх: Бохирын цооног, жорлонгоо халдваргүйтгэж байх нь нэн чухал
Үерийн үеийн эрүүл ахуй, халдвар хамгааллын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Зонхилон тохиолдох халдварт өвчний тандалт, зоонозын халдварын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Баатарсүхээс тодрууллаа.
-Үерийн уснаас ямар өвчин, эрсдэл үүсэж болох вэ?
-Үерийн ус, тогтоол, шалбаагаас олон төрлийн халдвар, тэр дундаа гэдэсний халдварт өвчин үүсэх магадлалтай. Тиймээс энэ төрлийн өвчнөөс сэргийлж, хувийн болон ахуйн ариун цэврийг сайтар сахих нь зүй. Түүнчлэн бохирдлыг үүсгэж байгаа бохирын цооног, жорлонгоо халдвартгүйтгэх арга хэмжээ авах нь чухал.
-Үер болсон, зам талбай, хашаа усанд автсан үед ямар арга хэмжээ авах вэ?
-Ерөөс хөрсний бохирдлыг үүсгэж байгаа нян болон өвчин үүсгэгч үерийн усаар зөөвөрлөгдөж байдаг. Тиймээс жирийн үед ч, үерийн үед ч бохирын цооног, жорлонгийн орчноо ариутгаж халдваргүйтгэх нь нэн чухал. Ингэхдээ болзошгүй эрсдэлээс сэргийлж, амны хаалт зүүж, бээлий өмсөнө. Гэрийн нөхцөлд хлорын өндөр агууламжтай уусмал, хлорамин ашиглан ариутгал хийх боломжтой. Бороо их орсон үед тогтоол, шалбааг усыг зайлуулж, усанд автсан цооногийг соруулах, ариутгал халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж болно.
Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл
зочин [103.140.11.36] 2023-07-05 18:35:56
цооног гэж хэмжээ хягааргүй их ус руу химийн хор хольсноос гар хуруу хувцас ахуй орчноо ариутгаж байх зөвлөгөө өг л дөө хөрс өөрөө өөрийгөө ариутгадаг юм. цөмийн, химийн бохирдол биш бичил организмууд химийн хор холих тусам жамаараа бие биенээ устгадаг байгалийн процессийг алдагдуулдаг Жишээ нь монголчууд эрт үед шүдээ оогоор огт угаадаггүй байхдаа бүгд бүтэн шүдтэй байсан халтар хултар алдаг оног химийн оогор гааж хээлснээс одоог хүртэл бүгд шүдгүй болсон гэх мэт