Германд 400 жилийн настай худалдааны хөлөг онгоцыг татаж гаргажээ

Aдмин / Шинжлэх Ухаан

Археологичид Германы хойд эргээс олдсон 17-р зууны үеийн худалдааны усан онгоцны үлдэгдлийг 18 сарын дараа дэлгэн үзүүлжээ. Тухайн бүс нутгаас анх удаа олдсон дундад зууны үеийн олдвор нь тун ховор мэдээлэл агуулж байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байна. "Бид бодож байснаасаа илүү их зүйлсийг оллоо. Иймээс усан онгоцны бүтэц, түүний эд ангиудын талаар олон дүгнэлт хийж чадна" гэж Төслийн удирдагч Феликс Рош хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Далайн ёроолоос гаргаж ирсэн олдворуудыг цэвэрлэж, баримтжуулсан байна. Эдгээрийн дотор шаазан эдлэл, торх, хөлөг онгоцны модон эд ангиуд түүний дотор 180 ширхэг хэсэг байлаа. Ялангуяа, усан онгоцны хитэг маш сайн хадгалагдаж үлдсэн байна.

Уг усан онгоцыг анх 2021 оны 11 дүгээр сард Германы зүүн хойд хэсэгт байдаг Балтийн тэнгисийн эрэг дээх Любек боомт хотын ойролцоох Трэйв голоос санамсаргүй олжээ. Тогтмол хугацаанд усны хэмжилт хийдэг албаныхан 11 метр гүнээс энэ усан онгоцыг илрүүлсэн аж. Усан онгоцны урт нь 25 метр, өргөн нь ойролцоогоор 6 метр юм.

Үлдэгдэл модны ихэнх хэсэг дээрх хар толбо нь усан онгоцон дээр их хэмжээний гал түймэр гарсныг илтгэж байгаа бөгөөд энэ нь усан онгоцны сүйрлийн шалтгаан болсон байж магадгүй юм.

сонин mnсонин mn

Д.Одон

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.