Нийгмийн сүлжээний од Нусейр Ясин, Жулиус Дейн нар “Nas Summit-2023”-д оролцохоор Монголд иржээ

Aдмин / Энтертайнмент

Нийгмийн сүлжээнд тус бүр 70 сая гаруй дагагчтай Nas компанийг үүсгэн байгуулагч Нусейр Ясин, илбэчин Жулиус Дейн нар Монголд хүрэлцэн ирээд байна. Нусейр Ясин, Жулиус Дейн нар нь 2023 оны наймдугаар сарын 19-нд Монголд зохион байгуулах Nas Sammit арга хэмжээнд оролцох юм.

Нийгмийн сүлжээ буюу сошиал ертөнцийн оддын нэг 70 гаруй сая дагагчтай илбэчин Жулиус Дейн (Julius Dein) нь ойрын зайн илбээрээ алдартай, алдартнуудын үдэшлэг, томоохон арга хэмжээ, Академийн шагнал гардуулах ёслолд оролцож илбэ үзүүлдэг. Тэрбээр 2021 онд интернэтэд хамгийн их хандалттай хүмүүсийн нэгээр тодорч байжээ. Харин дэлхий даяар 70 сая гаруй дагагчтай Nas компанийн үүсгэн байгуулагч Нусейр Ясин (Nuseir Yassin) олон улсын контент бүтээгчдийн Nas Summit арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулахаар ирж байгаа юм.

“Nas Summit-2023” арга хэмжээнд олон улсын сая, сая дагагчтай 20 гаруй контент бүтээгчид оролцох бөгөөд Засгийн газраас зарласан "Монголлд зочлох жил"-ийн хүрээнд олон улсад улс орноо сурталчлах, жуулчдыг олноор татах, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулах гэж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.