“Айраг фестиваль”-ийг 14 дэх жилдээ зохион байгууллаа

Aдмин / Энтертайнмент

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Монгол Улсыг гадаадад сурталчлан таниулах, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг сэргээх, эдийн засгийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр WELCOME TO MONGOLIA-EVENT 2023” Олон улсын арга хэмжээний хуанлийг боловсруулж 22 арга хэмжээ тусгасны нэг “Айраг фестиваль” амжилттай болж өндөрлөлөө.

Уг арга хэмжээ нь хөхүүрийн айраг исгэх уламжлалт мэдлэгийг сурталчлан таниулах, айраг дагасан өв соёлыг дэлгэрүүлж соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулах хүрээнд 8 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг Дондогийн булаг хэмээх газар 14 дэх жилдээ зохион байгууллаа.

Фестивалийн үеэр Монголын шилдэг дэмбээчид, Хурдан морьдын уралдаан, Сурын харваа, Айраг уух, Хос морьтон шалгаруулах тэмцээн, Шагайн харваа, Эмнэг сургах тэмцээн, Аirag day соёлын хөтөлбөр, Хүчит бөхийн барилдаан, Шилдэг хөхүүр шалгаруулах зэрэг олон уралдаан тэмцээн зохиов. Мөн орон нутгийн онцлогийг илэрхийлсэн брэнд бүтээгдэхүүн, бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа, соёлын хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын 30 мянга гаруй жуулчдад сонирхууллаа.

Монголчуудын нүүдэлчин уламжлал, түүний дотор адууны соёлын хосгүй нэгэн илэрхийлэл болсон хөхүүрийн айраг исгэх соёл нь ерөөл магтаал, зан үйл, баяр наадам, гар урлал, мал маллах арга ухаан, байгаль дэлхийгээ хамгаалах уламжлалт мэдлэгийн цогц илэрхийлэл болохыг дэлхий дахин хүлээн зөвшөөрч “Хөхүүрийн айраг исгэх уламжлал холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэн авсан байдаг юм.


Сэтгэгдэл

Зочин [66.181.188.119] 2023-08-17 08:14:36

Одоо болноо хэтэрвэл улсын цол олгодог болохнээ цаг хугацаандаа хэм хэмжээндээ байх хэрэгтэйштэй хэнд ч хэрэггүй ийм Илийн балай юмаа болиоч айраг их уудаг наадам хийдэг газрынхан эрүүл мэндээрээ тодорсон нь хаана байна гадны хүмүүс наад наадам фестиваль гэх шиг юмыг чинь тоохгүй ойлгохгүй шүүгээ Анандбазар гэж нэг мунагт өөрөөр тархи угаах арга алга даа хөшөө өргөө,фестиваль ч гэх шиг Булганы удирдлагуудаа удахгүй өвөл боллоо шүү

МАХАН ТОЛГОЙ [66.181.177.217] 2023-08-16 23:06:48

УЛАМ Л МУЛГУУРСААР... АЙРАГНЫ ГЭРЭЛТ ХӨШӨӨ Ч ГЭХ ШИГ

Зочин [203.98.76.249] 2023-08-16 16:15:44

алдарт гүү шалгаруулахгүй дээ.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.