Ж.Сандагсүрэн: Нийтийн эрх ашгийг хөндөж байгаа тул “Aqua garden”-д заавал сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй

Aдмин / Нийгэм

сонин mn

Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, Сэлбэ-Дунд голын энгийн болон онцгой хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурваст орсон “Aqua garden” хорооллын хоёр блок, “S outlets”, мөн “Шунхлай” шатахуун түгээх станц зэрэг барилга, байгууламжуудыг албадан буулгахаар болсон. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнгээс тодрууллаа.

-“Aqua garden” хотхон, “S outlets”, мөн “Шунхлай” шатахуун түгээх станцын барилга байгууламжуудыг албадан буулгах Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилт ямар шатандаа явж байна вэ?

-Нийслэлийн Засаг даргын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай захирамж гарсан. Захирамжийн хүрээнд Ажлын хэсэг байгуулагдан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтоодог. Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эм Энд Жи констракшн” ХХК, түүнчлэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Батзоригт эзэмшүүлсэн газар нь Сэлбэ голын энгийн хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурвас газарт орсон.

Өөрөөр хэлбэл, Усны тухай хуулийн 22.2 дахь хэсэгт “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”. Мөн зүйлийн 22.2.1 дэх хэсэгт “Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн нь байгаль орчны улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл, үерийн гамшгийн улмаас шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг үндэслэл болгосон юм. Улмаар “Эм Энд Жи констракшн” ХХК-д эзэмшүүлсэн газарт барьж байгаа нийт дөрвөн блок барилгын онцгой хамгаалалтын бүсэд хамаарч байгаа хоёр блокийг, иргэн Д.Батзоригт эзэмшүүлсэн газарт барьсан барилгын түр зөвшөөрөл бүхий хоёр объектыг албадан буулгана.

-“Aqua garden”-ий барилгын үйл ажиллагаа үргэлжилж байгаагаас гадна албадан буулгахтай холбоотой мэдэгдэл хүргүүлээгүй гэж байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?

-Барилгын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу 51 метрээс дээш өндөр болон 16-аас дээш давхартай орон сууцны зориулалттай барилгыг онцгой төвөгшилтэй барилга гэж үзэн, БХБЯ-наас барилгын ажлын зөвшөөрөл өгч, мөн ажлыг зогсоох эрх нь ч тус яаманд байдаг. Үүнтэй холбоотойгоор барилгын ажил үргэлжилж байж болно. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 28.1.1-д тухайн үйл ажиллагаа нь иргэдийн нийтийн эрх ашгийг хөндөж байвал заавал сонсох ажиллагаа явуулахгүйгээр асуудлыг шийдвэрлэхээр заасан.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Сэтгэгдэл

ЗОЧИН [103.10.21.18] 2023-08-28 19:28:08

ГАДНААС МЭРГЭЖИЛТЭН АВЧРАН ЗААВАРЧЛУУЛААД Л ДЭЛБЭЛЖ БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ. "ОБЪЁМНЫЙ ВЗРЫВ" ГЭХ АРГААР БОЛ БАЙГАА БАЙШИНГИЙН ХЯЗГААРААС НЭГ ИХ ИЛҮҮ ГАРАХГҮЙ ТЭР ДОРОО НУРААД ОВООЛГО БОЛДОГ ЮМ. ГАДНА ОРЧИНД ЕРӨӨС НӨЛӨӨЛӨХГҮЙ.ГАЗРЫН ЗОРИУЛАЛТ БУСААР ШУНАЛТАН ОРОН СУУЦ БАРЬСАН,ГОЛЫН ГОЛЬДРОЛ, ТӨМӨР ЗАМЫН ХАМГААЛАЛТЫН ЗУРВАС ГАЗАРТ ОРСОН, УСНЫ УРСГАЛ ХААСНААС БУСДЫН ЭД ХӨРӨНГӨ УСАНД АВТАЖ ИХ ХОХИРОЛ УЧРУУЛСАН,СУУРЬ, 1-Р ДАВХАР УСАНД АВТАЖ ХЭВРЭГШИН НУРАХ АЮУЛТАЙ БОЛСОН, БҮРЭН ЦУТГАМАЛААР СТАНДАРТ ЗӨРЧИН 25 ДАВХАР БАРЬСАН,БАРИЛГА ХООРОНДЫН СТАНДАРТ ЗАЙ ЗӨРЧСӨН ЗЭРГЭЭС 4 БАРИЛГЫГ БҮГДИЙГ НУРААХ ХЭРЭГТЭЙ. НУРААХ ЗАРДАЛ, ИРГЭДИЙН ЗАХИАЛГЫН МӨНГИЙГ ЗАХИАЛАГЧ,ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНУУД ХАРИУЦАХ ЁСТОЙ.

Joseph [154.84.132.20] 2023-08-26 00:08:47

ในสมัยนี้ มั่นใจว่าทุกคนนั้นจะต้องประสบเจอกับปัญหาตกงานหรือมีปัญหาเรื่องเกี่ยวกับการเงินอย่างไม่ต้องสงสัย เพราะเหตุว่าไม่ว่าจะเป็นเศรษฐกิจที่ตกอับ ไม่อาจจะปฏิบัติงานหารายได้ วันนี้ทางเว็บตรงมีวิธีการหาเงินกล้วยๆกับการเล่นslotที่เป็นเกมออนไลน์หารายได้ได้จริง สามารถหาเงินออนไลน์ได้ทุกๆที่ตลอดทั้งวัน 24 ชั่วโมง ซึ่ง g2gbk8 เป็นเว็บตรงสล็อตมีมั่นคงถูกตามกฎหมายคาสิโนสากล รับประกันจากผู้เล่นจริงทั่วทั้งประเทศ ทุกคนสามารถหารายได้กล้วยๆ โดยทาง g2gbk8 นั้นมีค่ายเกมเว็บ joker เว็บตรง,pg slot ค่ายตรง,xo เว็บตรง,สล็อตซุปเปอร์ แค่เพียงสมัครสล็อตกับทาง g2gbk8 ที่เป็นเว็บตรง ซึ่งไม่ผ่านตัวแทนหรือตัวกลางใดๆเล่นเกมสล็อตได้โดยตรงกับค่ายเกม มีเกมเกมสล็อตเว็บตรงให้เลือกเล่นมากยิ่งกว่า 200 เกมส์ แล้วก็ยังมีบริการต่างๆมากมายที่จะเพิ่มความสบายสบายให้กับสมาชิกเกมสล็อตเว็บตรง ไม่ว่าจะเป็นการฝากถอน ไม่มีขั้นต่ำรวมทั้งมีความรวดเร็วประเมินผลด้วยระบบai มีความเที่ยงตรงสูง ไม่ต้องส่งสลิปหลักฐานการโอนให้กับทางเจ้าหน้าที่ให้เสียเวล่ำเวลา หรือจะเป็นโปรโมชั่นแจกฟรีเครดิต50% หรือจะเป็นโปรฝาก 20 รับ 100 คนไทยสามารถหารายได้ออนไลน์ได้แล้วที่เว็บสล็อตไม่ผานเอเย่นต์ G2GBK8

Зочин [82.144.201.2] 2023-08-25 13:52:26

TV- ээр харж байхад хэрэгцээгүй, ашиглагдахгүй болсон өндөр өндөр барилга байгууламжуудыг мэргэжлийн дагуу маш нямбай дэлбэлж нурааж бгааг харуулдагдаа. Манайхан мэргэжлийн хүмүүсээр, гадаадаас мэрэгжлийн хүмүүс урьж авчирч ийм ажиллагааг хурдан з/б-х хэрэгтэй, өвөл боллоо шүү!!!

Зочин [59.153.113.212] 2023-08-25 13:32:40

Нийтийн эрх ашгийн тулд зайлшгүй нураах шаардлагатай үeр усагд баахан хүн үхүүлэх гээгүй бол.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.