“СОЛОНГОСЫН СОЁЛЫН ӨДРҮҮД-2023” АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ БАЙНА

Aдмин / Энтертайнмент

“Солонгосын соёлын өдрүүд-2023” арга хэмжээ өнөөдрөөс Сүхбаатарын талбайд эхэлж байна.

Тус арга хэмжээний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн үзэсгэлэн яармаг, Эрүүл мэндийн аялал жуулчлалын фестиваль, “БНСУ-д суралцацгаая” боловсролын үзэсгэлэнг зохион байгуулах зэргээр урьд урьдынхаас илүү өргөн цар хүрээтэй арга хэмжээнүүд гурван өдрийн турш болох юм.

Мөн тусгайлан Солонгосоос “MEGAMAX” K-Pop хамтлаг, Хойд Жолла мужийн ардын урлагийн “Хан мадан” хамтлаг, Солонгосын Күггивон Таэквондогийн баг, БНСУ-ын Урлагийн их сургуулийн уран бүтээлчид зорин ирж оролцон эрч хүчтэй, сонирхолтой үзүүлбэрээ толилуулна.

Түүнчлэн Монгол, Солонгос дуучдын хамтарсан үзүүлбэр Солонгос дуунд дуртай үзэгчидтэйгээ хамт оролцох “OPEN MIC”, Солонгосын талаарх асуулт хариултын тэмцээн ч болох аж.

May be an image of calendar, newspaper, poster and text


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.