Г.Сайнбилэг: ЖДҮ эрхлэгчид тойрог эдийн засгийн туршлагыг хэрэгжүүлэх шаардлагатай

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын хөгж­лийн гарц, боломжийн талаар ярил­цаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүр­гэдэг билээ. Ээлжит зочноор Санхүү эдийн засгийн их сургуулийн Биз­не­сийн удирдлагын тэнхимийн ахлах багш Г.Сайнбилэгийг урилаа.

-Манай улсад үйлдвэрлэл эрхлэгч том компани, корпорац цөөн байдаг. Тэгвэл ихэнх хувийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид эзэлдэг. Тиймээс сүүлийн долоон жил жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч компаниудад тулгамдаж буй асуудлын талаар судалгаа хийсэн.

Тодруулбал, жижиг дунд үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа, хүний нөөц, манлайлал, бүтээгдэхүүний хөгжүүлэлт, сав, баглаа боодол, үйлчилгээний чанар ямар байгааг өргөн цар хүрээтэй судалсан. Ингэхэд тулгамдаж буй асуудлын нэгдүгээрт, санхүүжилт, хоёрдугаарт мэдлэг мэдээллийн хомсдол, гуравдугаарт, хүний нөөцийн асуудал, дөрөвдүгээрт, технологийн чадамж муу байсан юм.

ЖДҮ эрхлэгчээс танайд тулгамдаж буй асуудал юу байна гэвэл мэдээж хөрөнгө, мөнгөний асуудал гэж хариулна. Санхүүгийн асуудлыг зээлд хамрагдах зэргээр шийдэж болно. Тэгвэл хоёрдугаар асуудал болох мэдлэг мэдээллийн хомсдол гэж юуг хэлээд байна вэ гэдгийг тайлбарлая.

ЖДҮ эрхлэгчид корпорацын түвшинд ажиллаж чаддаггүй. Корпорацын хувьд санхүү, хүний нөөц, үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагааг тус тусад нь нэг хүн хариуцдаг. Гэтэл ЖДҮ эрхлэгчийн хувьд энэ бүх сувгууд 1-2 хүн дээр төвлөрсөн байдаг. Тодруулбал, жижиг бизнес эрхлэгчид хоногийн 24 цагт ажиллаж байна гэдэг.

Аргагүй шүү дээ.10 хүн хийх ёстой ажлыг ганцаараа хийж байгаа юм чинь. Завгүй хүн хэрэгтэй мэдээ мэдээллээ авч чадахаа больж мэдээллийн хомсдолд ордог. Шинэ зүйл хийе, борлуулалтаа нэмэгдүүлье, сав баглаагаа өөрчилж бүтээгдэхүүнээ хөгжүүлэх гэхээр тэд хаанаас ямар бүтээгдэхүүн авахаа мэддэггүй гэдэг нь судалгаагаар ажиглагдсан. Жишээлбэл, тариаланч байлаа гэхэд ус, цахилгаанаа хэмнэх төхөөрөмж хаанаас худалдаж авахаа мэддэггүй. Үүнээс үүдэж бизнесээ хөгжүүлж, өргөтгөж чаддаггүй юм байна лээ. Тэгвэл өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг мэдээлэл олж авах, сургалт болон төсөл хөтөлбөрүүдэд цаг гарган суух хэрэгтэй. Мөн тэдэнд хэрэгтэй тоног төхөөрөмжүүдийг санал болгоход л хангалттай юм байна лээ. Ингэснээр тэд цугларсан мэдээллээс өөрт тохирсон төхөөрөмжөө худалдан авах боломжтой болно.

Нарийн мэргэшсэн мэргэжлүүдийн цалинг нэмэх шаардлагатай

Ажлын туршлага:

♦ 2010 онд Санхүү эдийн засгийн их сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн

♦ 2010 оноос одоог хүртэл Санхүү эдийн засгийн сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимд багш

Боловсрол:

♦ 2011 онд Бизнесийн удирдлагын магистр

♦ 2018 оноос "Сайнтүмэн кашмер"-ийн Маркетинг, гадаад харилцаа хариуцсан дэд захирал

♦ 2021 онд Санхүү эдийн засгийн их сургуулийн доктарант

-Манайх Сайнтүмэн кашемер ХХК буюу ноос ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулаад 20 гаруй жил болж байна. Түүхий ноолуураас эхлээд эцсийн бүтээгдэхүүн болтол боловсруулдаг. Манайд мэргэшсэн хүний нөөцийн хомсдолын асуудал тулгарах болсон. Жишээлбэл, мэргэшсэн сүлжигч, оёдолчин үргэлж дутагдалтай байна. Хөдөлмөрийн зах зээл дээр ч энэ чиглэлийн ажилчид ховор болсон. Менежер удирдлагын түвшинд санхүүгийн чиглэлийн буюу нягтлан бодогч, эдийн засагч ховор болсон. Санхүү эдийн засгийн сургуульд хагас жилд 100 орчим оюутан нягтлан бодогч, эдийн засагчаар төгсөж байгаа ч хөдөлмөрийн зах зээл дээр хүртээмж нь ховордсон. Нэг үгээр Монгол Улс нарийн мэргэшсэн мэргэжлийн хүний нөөцийн дутагдалтай болсон. Уг нь байгууллагууд сургаад авна гэдэг ч эргээд хүмүүс үнэнчээр ажилладдаггүй. Тиймээс нарийн мэргэшсэн мэргэжлийн хүмүүсийг сургах зайлшгүй шаардлагатайгаас гадна энэ чиглэлийн цалинг нэмэгдүүлэх нь зүйтэй.

Мөн технологи ашиглалттай холбоотой асуудлууд ихээр тулгамдаж байна. 750 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч компанийн удирдлагаас судалгаа авахад 20 хувь нь зайнаас ажиллах боломжтой гэсэн хариулт өгсөн. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй хүмүүсийн технологийн чадвар маш муу байсан. Орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүсийн хувьд технологи ашиглалт муу учраас сургалт, семинарт оролцохын тулд заавал Улаанбаатар руу явдаг. Тэгвэл хэрэгтэй мэдээллээ хэрэглээний программ ашиглан зайнаас авч сурах шаардлагатай. Технологийн чадамжтай хүн бол бизнесээ яаж хөгжүүлэх вэ гэдэг мэдээллийг интернэт болон цахимаар авч хөгжүүлээд явах боломжтой юм. Мөн Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд удирдлагын манлайлал чухал үүрэгтэй. Удирдлага хаашаа явахаа шийддэг. Тэгвэл удирдлага өөрийгөө чадавхжуулах шаардлагатай. Ингэснээр доод ажилтнууд чадавхжина. Бизнес эрхлэгчдийн манлайлал, өөрчлөлтийг хийхэд тууштай байдал чухал байна.

сонин mn

Хөдөө аж ахуйн салбарт байгаль орчинд ээлтэй технологийг бүрдүүлэх шаардлагатай

-2020 онд Хөдөө аж ахуй, хүнс, ус ундаа үйлдвэрлэлийн салбарын нарийвчилсан судалгааг "Хөгжлийн Шийдэл" ТББ-ын захиалгаар Бизнес Меридиан Консалтинг компанийн судалгааны баг гүйцэтгэсэн. Монгол Улсын хөдөө аж ахуй, хүнсний салбар нь улсын нийт ДНБ-ний 13 хувь, хөдөлмөр эрхлэлтийн 30 хувийг бүрдүүлдэг хэдий ч хүлэмжийн хийн ялгарал, хог хаягдал зэргээрээ байгаль орчинд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг салбаруудын нэг. Тэгвэл ХХААХҮЯ 2030 он гэхэд нийт хөдөө аж ахуйн хүнсний бүтээгдэхүүний таван хувийг шошгожуулж, гэрчилгээжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа.

Үүнтэй холбоотойгоор Европын холбооны Свич Эйшиа хөтөлбөрийн санхүүжилтээр Пипл ин Нийд ОУТББ, Каритас Чех Репаблик ОУТББ, Монголын Тогтвортой Санхүүжилтийн холбоо болон "Хөгжлийн Шийдэл" ТББ-ууд хамтран тойрог эдийн засгийн туршлагыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тойрог эдийн засаг гэдэг нь тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн үйл ажиллагаа эрхлэхийг Европт ийнхүү нэрлэдэг. Тодруулбал, ус бага ашиглах, хог хаягдалгүй үйлдвэрлэл бий болгох, хүлэмжийн хийг багасгах, дахин боловсруулах зэргийг Европын холбоо “circle economy” буюу тойрог эдийн засаг гэж нэрлэдэг.

Хөдөө аж ахуйн салбарын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, дээрх зорилтуудыг хэрэгжүүлэхэд жижиг дунд үйлдвэрлэгч нарын тойрог эдийн засгийн тэргүүн туршлагуудыг нутагшуулах ажлыг дэмжих нь нэн чухал юм. Европын холбооны Свич Эйшиа хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах, нөөцийн хэмнэлттэй ТЭЗ-т шилжих, улмаар ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготой “Эдийн засгийн ногоон шилжилт” төсөл хэрэгжиж байна.

Эдгээрийг хэрхэн багасгаж, дахин боловсруулж, хэмнэх үү гэдэг туршлагыг монголд ЖДҮ эрхлэгчдэд нэвтрүүлэх нь зүйтэй гэж харсан. Ингэснээр ЖДҮ эрхлэгч манайх усаа хэмнэсэн, хог хаягдлаа дахин боловсруулсан гэдэг сертификат олгож, харин худалдан авагч нь тэр шошгыг харж байгаль экологид тойрог эдийн засгийг нэвтрүүлсэн байгууллага гээд худалдан авдаг болох нь зүйтэй гэж харсан. Мөн улс орон бүр хүлэмжийн хийг бууруулах Засгийн газрын өөр өөр бодлого баримталдаг юм билээ.

Жишээлбэл, БНХАУ хүнсний хог хаягдлыг багасгах тал дээр анхаарч байгаа. Ингэхдээ хоолны газар ороод зөвхөн өөрийнхөө идэх хэмжээгээр хоолоо захиална. Их хоол захиалж хоолны үлдэгдэл гаргахгүй байхыг Засгийн газраас нь уриалсан. Харин БНСУ-д боломжтой бүх талбайд ногоон байгууламж барьсан. Харин манай улсын хувьд Засгийн газар хүлэмжийн хийг бууруулах тал дээр яг юун дээр анхаарах вэ гэдэгтээ төвлөрч түүндээ чиглэсэн зорилтуудыг гаргах хэрэгтэй. Ингэхэд хэрэгтэй суурь судалгааг бид хийсэн.

Шилжилт хийх арга хэрэгслийг нь зааж өгөх хэрэгтэй

-Аливаа бизнес ашиг олохын төлөө ажилладаг. Ашиг олох гэсэн хүний сонирхол дээр хөндлөнгийн хүн ирээд хүрээлэн буй орчин, нийгмээ анхаар гэхээр тэр хүний зорилготой зөрчилдөж эхэлнэ. Тэгвэл ашигтай хэр нь, хүрээлэн байгаа орчиндоо ээлтэй бизнес эрхлэх вэ гэдгийг нь чиглүүлж өгөх хэрэгтэй. Тодруулбал, бизнесүүд хүрээлэн байгаа орчин болон нийгэмд ээлтэй, ашигтай бизнесийг бий болгох шилжилтийг хийх цаг нь болсон. Тэгвэл эдгээрт Засгийн газрын бодлого чухал нөлөөтэй. Шилжилтийг ингэж хийнэ гэдэг арга хэрэгслийг нь бэлдэж, зааж өгөх нь зүйтэй. Ингэснээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хүрээлэн буй орчиндоо ээлтэй, ашигтай бизнес рүү хурдан шилжиж чадна гэж харсан.

Мөн Засгийн газар хөгжүүлэх боломжтой салбараа тодорхойлох хэрэгтэй. Хөдөө аж ахуйн баялаг бол хэзээ ч дуусахгүй. Хөдөө аж ахуйн салбарт малын өтөг бууцыг боловсруулдаг болсон байна. Тэгвэл технологиудыг хөгжүүлж бойжуулах хэрэгтэй. Газар тариалангийн чиглэлд техник технологийн мэргэжилтэнг бэлтгэж, хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг нийлүүлэх хэрэгтэй.

Хөдөө аж ахуйн салбарт ноос ноолуурын чиглэлд манай улс амжилттай ажилладаг. Тэгвэл ноос ноолуурыг боловсруулах технологи нь бэлэн юм. Тиймээс технологийн чадварыг бий болгох нь зүйтэй.

Б.БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-09-05 09:39:09

ойлгогдох юм алгаа. юу гэх гээд байгаа юм_ гадны юмыг гайхсан ч юм уу? нэг эмгэн гадаадаар яж ирээд харсанаа ярьсан байна.

иргэн [202.55.188.110] 2023-09-04 21:59:38

би юу ч ойлгосонгүй

Зочин [139.5.219.169] 2023-09-04 18:11:46

Сайхан хүүхэн байна


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.