“Монгол-Хятадын экспо"-д манай улсаас 500 гаруй аж ахуйн нэгж оролцож байна

Aдмин / Улстөр

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод зохион байгуулагдаж буй “Монгол-Хятадын экспо” болон Умард зүгт чиглэсэн үндэсний нээлттэй бодлогын хүрээн дэх худалдаа, эдийн засгийн чуулга уулзалтад оролцох энэ үеэрээ БНХАУ-ын 14 дүгээр удаагийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дэд дарга Хө вэй тэргүүтэй Хятадын талын төлөөлөгчидтэй уулзаж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болон хоёр улсын төр, засгийн тэргүүн нарын түвшинд зарчмын тохиролцоонд хүрсэн ажлуудыг бодит ажил хэрэг болгох тал дээр харилцан санал солилцлоо.

Монгол Улсын Засгийн газар "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө, "Шинэ сэргэлтийн бодлого" зэрэг хөгжлийн стратегиа БНХАУ-ын "Даян дэлхийн хөгжлийн санаачилга", "Бүс ба Зам" болон "Хэтийн зорилго 2035"-тай уялдуулан боомт, эрчим хүч, аж үйлдвэр, ногоон хөгжил, шинэ технологи, шинжлэх ухаан зэрэг чиглэлээр тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж буй. Цаашид эдгээр бодлогын баримт бичгийн хүрээнд хоёр улсын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, зарим боомтыг төмөр замаар холбох, тээвэр, логистикийн үйл ажиллагааг саадгүй явуулах зэрэг чиглэлд илүүтэй анхаарч ажиллах эрмэлзэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийллээ.

Уулзалтын үеэр БНХАУ-ын 14 дүгээр удаагийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дэд дарга Хө вэй Монгол Улстай хийж буй хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхэд идэвхийлэн ажиллаж байгаагаа илэрхийлээд, зам гүүр, дэд бүтцийн ажилд илүүтэй нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа онцолсон юм.

Энэ сарын 6-10-ны өдрүүдэд ӨMӨ3О-ны нийслэл Хөх хотод зохион байгуулж буй Монгол-Хятадын худалдааны дөрөвдүгээр экспод 35 улсын төлөөлөл болон БНХАУ-ын 27 мужийн нийт 3000 гаруй аж ахуйн нэгж оролцож, бараа бүтээгдэхүүнээ танилцуулж буй. Манай улсаас 500 гаруй аж ахуйн нэгж байгууллага оролцож, өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг сурталчлан таниулж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.