18 настай өөртөө өгөх зөвлөгөө
Шинэ оюутнуудад зориулсан энэ намрын хамгийн том арга хэмжээ “Rise” хөгжлийн хөтөлбөрийн нээлт болоход 7-хон хоног үлджээ. ХААН Банк сангаас тав дахь жилдээ зохион байгуулж буй тус арга хэмжээний үеэр шинэ оюутнуудад өөрийгөө хөгжүүлэх, сурах арга барил эзэмших, их хотын хариуцлагатай иргэн болоход туслах бүх мэдээллийг цогцоор нь нэг дороос авах боломж олгодгоороо онцлогтой.
“Rise” хөгжлийн хөтөлбөрийн нээлт 9-р сарын 23-нд “UG Palace”-д болох бөгөөд оролцохыг хүсвэл 9-р сарын 20-ноос өмнө ЭНД дарж бүртгүүлээрэй. Тус арга хэмжээний үеэр өөрийн мэдлэг, туршлагаас оюутан залууст хуваалцах хүндэт зочдодоо бид "18 настай өөртөө ямар зөвлөгөө өгөх байсан бэ?" хэмээх сонирхолтой асуулт тавьсан юм.
Ингээд тэдний хариултыг хамтдаа сонирхоцгооё.
Н.Урин
Санхүүгийн шинжээч, продюсер, артист, блоггер, контент бүтээгч
“18 настай Урин минь, өөрийн мөн чанар, чадал, зорилгодоо итгэлтэй хэвээр байгаарай. Ирээдүйгээс, "жинхэнэ амьдрал"-д хөл тавихаас бүү ай. Хайртай хүмүүстээ ачлалтай, эрдэм ном болон хөдөлмөртөө шаргуу явахад бүх зүйл бүтнэ. Айдас 18 настай хүний сэтгэлд зохихгүй ээ. Зоригтой хайрла, зоригтой алх!”
М.Мандахмягмар
ХААН Банкны Тогтвортой хөгжлийн газрын захирал
“Аливаа зүйлийг цагийг нь тулгаж богино хугацаанд их ачаалал авалгүй, бага багаар урагшлуулан хийж хэвшүүлээрэй. Бие болоод сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарал хандуулж, өөртөө зориулсан чанартай цаг гаргах нь чухал шүү. Мөн найз нөхдийн хүрээгээ тэлж, мэдлэг мэдээлэл хуваалцах олон төрлийн коммунитид их хамрагдаарай гэж өөртөө зөвлөх байлаа.”
A.Доржпалам
Gej yu ve?сувгийн админ
“Анхаар! Өөрийгөө чи өрөөлөөс ухаантай хэмээн эндүүрч явна. Суралцаж дөнгөж эхэлж байж ингэж оодрох нь утгагүй юм. Илүү их суралц. Юу ч мэдэхгүй гэдгээ мэдэртлээ суралц”
Г.Тэмүүлэн
“Winner’s Course” сургалтын төвийн үүсгэн байгуулагч
“Илүү дутуу юм бодохгүй хиймээр байгаа зүйлээ хийгээд л яваад байгаарай. Өнгөрсөн амьдралдаа харамсаж болохгүй шүү. Тэгээд бас дасгал хий.”





.jpg)

































































.jpg)








Ц.Даваасүрэн: Парламентын гишүүнийг баривчилж, саатуулах замаар төрийн шийдвэрт нөлөөлөх аюултай нөхцөл үүсч байна
Я.Содбаатар: 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг ард түмнээсээ асууж тодруулна
Д.Болорхүү: “Танил талгүй бол хэн ч биш” тогтолцоо хэвээр байгаа нь над шиг хүмүүс эх орондоо очиход чөдөр болдог
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
Нийслэлийн МАН-ын хорооны 36 дугаар Бага хурал эхэллээ