ХЭҮК хэний төлөө “дуугардаг” вэ?!

Aдмин / Улстөр

Сүүлийн үед хүний эрхийн зөрчилтэй холбоотой олон явдал болж байна. 12 настай бяцхан охин амиа алдав. Үүнтэй холбоотойгоор төр тэр чигээрээ хөдөллөө. Ингэх ч ёстой л доо. Хуулиудад өөрчлөлт оруулна. Хүчирхийллийн эсрэг чанга хатуу хуультай болно. Ингээд үзэж байна.

Өмнөхөн нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуяг “...Хэлмэгдээд байна” гэсэн гомдол, захидлыг ХЭҮК-т хүргүүлсэн. Түүний захидал тус комисст очоод бараг сар боллоо. Түүний хувьд урьдчилан хорих төвд жил шахам хоригдож байгаа юм. Нүүрсний сонсгол дээр ч юм уу, ямар нэг хэлбэрээр “...Үгээ хэлье” гэж боломж л олдвол ярих болсон.

Өөр бусад хүний эрхийн зөрчилтэй асуудал Монголоор дүүрэн байна аа.

Гэхдээ дээрх хоёрыг дурдсан нь шалтгаантай. Жаахан охин алга болоод улсаараа шуугив. Эмгэнэлтэй мэдээ сонсоод бүгд гашуудав. Харин энэ бүхний дараа цахим сүлжээнд ээлж дараалсан талийгаач охин, түүний ар гэрийнхний эрхэнд халдсан явдлууд өрнөв. Манай хэвлэлийн салбарынхан ч үүнд рольтой зүтгэж байна. ХЭҮК таг. Ёс төдий мэдэгдэл ч гаргасангүй. Заавар зөвлөгөө, эсвэл уриалга маягийн “үг” ч хэлсэнгүй.

Б.Ганхуяг дээр ч ялгаагүй. Магадгүй, түүний хэлээд байгаа нь үнэн бөгөөд хууль хяналтынхан дарга нарын үгэнд орж хэлмэгдүүлээд байгаа бол яах вэ. Түүний захидлын талаарх мэдээлэл гарахад “...Бид Б.Ганхуягийн захидалтай холбоотой ийм тийм арга хэмжээ авна” гэд ярьсангүй. Харин “...Яагаад энэ захиа хэвлэлд оччихов оо” гээд гайхаад байгаа юм.

Ерөөсөө л улсаараа ажиж, нийтээрээ анхаарсан ийм кэйсүүд дээр хөдлөхгүй байгаа ХЭҮК ер нь хэний төлөө дуугардаг юм бэ. Б.Ганхуягийн асуудлыг ойшоохгүй байгаа ХЭҮК тэнд хоригдоод, тэгээд хэлмэгдэж байгаа хүмүүсийг сонсох уу. Амиа алдсан охины ар гэрийнхний төлөө ч болов ганц үг ганхийгээгүй ХЭҮК нийт охидын төлөө дуу хоолойгоо өргөх үү. Уг нь ХЭҮК-ийн бүтэц нь данхайж, гишүүдийнх нь тоо олширсон. Тэгээд хэрэг алга. “Сахил хүртээд шал дордов” гэдэг л болсон байна. Ер нь тэгээд ийм ХЭҮК-ийн хэрэг байна уу үгүй юу. Эцсийн эцэст энэ комиссынхон төсвөөс буюу та бидний татвараар л амьдардаг гээд бод доо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [202.21.115.186] 2023-10-11 09:31:41

Гишүүдийн тоо 2 дахин их болоод, гишүүд нь залуужаад ч хэрэг алга. Хөгшидөөсөө дор залуучууд юмаа.

Зочин [66.181.187.18] 2023-10-10 18:54:45

Хэрэггүй хэдэн хүн

Зочин [203.98.76.249] 2023-10-10 11:12:09

ХЭҮК-г гэдэг амьгүй албат байдаг хачин газараа татан буулга.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.