Дорноговийн эмч нар өвдөг, түнхний үе солиулах хагалгааг нутагшуулж байна

Aдмин / Орон нутаг

Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс засал-гэмтлийн тасаг нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нартай хамтран өвдөгний үений маш хүнд хэлбэрийн остеоартрозтой, зовуурь ихтэй дөрвөн иргэнд өвдөгний үе солих хагалгааг хийлээ.

Уг хагалгааг орон нутагт хийснээр эмч мэргэжилтнүүд ажлын байрандаа чадавхжих, иргэдийн Улаанбаатар явах зардал чирэгдэл багасах, лавлагаа шатлалын ачаалал буурах зэрэг олон талын ач холбогдолтой. Энэхүү хагалгааг орон нутагт хоёр дахь удаагаа амжилттай хийв.

Мөн орон нутагт цээжний олон хавирганы зөрүүтэй хугарал, цээжний хөндийд шингэн хуралттай, цээжний хэнхэрцгийн хэлбэр алдалт оноштой үйлчлүүлэгчид хавирга хадах, эгэм хадах мэс заслыг орон нутагт анх удаа амжилттай хийлээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.