Саран дээр зам талбай байгуулах технологийг боловсруулжээ

Aдмин / Шинжлэх Ухаан

Манай дэлхийн дагуул сар бол агааргүй, усгүй, температурын хэлбэлзэл нь 250 хэм хүрдэг амьдрахад таагүй ертөнц. Гэхдээ хамгийн хэцүү асуудал нь нарийн тоос юм. Сарны гадаргыг бүрхсэн ийм сул тоос сансрын нисгэгчдийн өмсгөлийг элэгдэлд оруулж, машин техникийг гацааж, багаж хэрэгслийг эвддэг байна. Саран дээр суурин байгуулах хүн төрөлхтний төлөвлөгөөнд хамгийн ноцтой саад бэрхшээл учруулагч нь энэ юм. Тэгвэл хэсэг эрдэмтэд сарны тоосыг барилга байгууламжийн хатуу материал болгон хувиргах шийдлийг олсноо өчигдөр зарлажээ.

“Саран дээр гудамж талбай байгуулна гэхээр олон хүн гайхах байх. Гэхдээ энэ нь бүр эхнээсээ томоохон бэрхшээл байсаар ирсэн юм. Энэ бол маш сул хөнгөн материал бөгөөд агаар мандалгүй, таталцлын хүч сул орчинд хаа сайгүй тархдаг” гэж Берлин хот дахь Холбооны Материалын Судалгаа, Туршилтын Хүрээлэнгийн профессор Йенс Гюнстер ярьж байна.

Apollo 12 багийг газардах үед боссон сарны тоос Surveyor 3 сансрын хөлгийн ажиллагааг доголдуулж байсан гэдэг. Тиймээс саран дээр байнгын сууринтай болох NASA-гийн төлөвлөгөөнд энэ нь том сорилт болж байгаа. Барилгын материалыг сар руу тээвэрлэхэд хэтэрхий өндөр өртөгтэй. Тиймээс саран дээрх бэлэн материалыг ашиглах шийдэл хэрэгтэй юм.

Профессор Гюнстерийн баг сарны тоосыг орлуулах зорилгоор Европын Сансрын Агентлагт бүтээсэн EAC-1A хэмээх нарийн ширхэгтэй материалыг туршилтдаа ашигласан байна. Тэд 50 мм-ийн диаметртэй лазер гэрлийн туяагаар тоосыг 1,600 хэм хүртэл халааж, хайлуулжээ. Энэ хайлшаа хэвд оруулан царцаах замаар хоорондоо залгагддаг 25 см өргөнтэй гурвалжин хэлбэрийн хавтангуудыг гаргаж авсан байна. Үүнийг залган угсрах замаар сарны гадарга дээр хатуу зам, талбай байгуулж болохоор болжээ.

Гэхдээ энэ нь тийм амар ажил биш юм байна. Хавтан нэг бүрийг бүтээхэд нэг цаг орчим хугацаа шаардагдах гэнэ. Өөрөөр хэлбэл 10:10 метрийн харьцаатай талбайг байгуулахад шаардлагатай хавтангуудыг үйлдвэрлэхэд 100 өдөр зарцуулахаар байна.

Гэхдээ 2.37 метр квадрат хэмжээтэй линзийг дэлхийгээс саранд хүргэвэл үйлдвэрлэлийг хурдасгах боломжтой гэж судлаачид тооцоолжээ. Үүгээр нарны гэрлийн тусгалыг нягтруулж, лазерын гэрлийн оронд ашиглах юм байна.

Ийм линзийг полимер материалаар бүтээх тул хуйлж, тээвэрлэхэд авсаархан байхаар тооцжээ. Гэхдээ сарны тоос линзийн ажиллагааг ч тасалдуулах эрсдэлтэй гэж үзэж байна.

“Эрт орой хэзээ нэг цагт линзэн дээр хуримтлагдсан тоос ажиллагааг нь тасалдуулах байх” гэж хэлсэн Гюнстер линзийг сэгсэрч, тоосыг унагах механизмын талаар бодож байгаагаа ярьжээ. Тэдний судалгааны тайлан “Scientific Reports” сэтгүүлд нийтлэгдсэн юм.

Эх сурвалж: The Guardian


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:28:01

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:28:01

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зочин [103.57.93.111] 2023-10-13 19:18:46

Энэ хэнд хэрэгтэй юм бол

Зочин [202.179.25.79] 2023-10-13 17:14:54

Zaza saran deer zamtail bolhiin bn namaag ochitol

з [202.9.46.166] 2023-10-13 17:01:52

наашаа зөөгөөд авчирсан нь дээр байх аа сарыг


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.