Авлигачид “урамшуулал”-гүй хоригдоно

Aдмин / Улстөр

УИХ-аар Засгийн газраас орж ирсэн Эрүүгийн хуулийн өөрчлөлтүүдийг яаралтай горимоор хэлэлцэж байна. Энэ удаагийн Эрүүгийн хуулийн өөрчлөлтүүдийн зорилго нь хүүхдийн эсрэг гэмт хэргийн ялын бодлогыг чангалахад оршиж байгаа юм. Тэгвэл энэ дунд бас нэг томоохон асуудал шийдэгдэхээр явж байна. Тэр нь авлига, албан тушаалын хэрэгт ял шийтгүүлсэн нөхдүүдийг хүүхдийн эсрэг гэмт хэрэгтнүүдийн адилаар хугацаанаас нь өмнө суллахгүй болох гэж байна.

Өнгөрсөн долоо хоногт, 2023 оны аравдугаар сарын 13-нд Засгийн газраас УИХ-д өргөн барьсан хуулийн өөрчлөлтүүдийн үзэл баримтлалд энэ талаар “...Авлигатай тэмцэх бодлогын хүрээнд Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэргээр ял шийтгэгдсэн ялтныг хорих ялаас хугацаанаас нь өмнө суллахгүй байх асуудал тулгарч байна. Дээр дурдсан хэрэгцээ, шаардлагыг үндэслэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулна. 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэргийг үйлдсэн ялтныг хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоохгүй байх зохицуулалтыг тусгана” гэжээ.

Ер нь бол “...Хугацаанаас нь өмнө суллана” гэдэг бол урамшуулал л аж. Яагаад гэхээр ял шийтгүүлэн хоригдож буй хүн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж, зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулсан.

Мөн ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргалгүй, таван жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс доошгүй хувийг, 5-12 жил бол гуравны хоёроос доошгүйг, 12-20 жил бол дөрөвний гурваас доошгүйг биеэр эдэлсэн бол прокурорын саналыг харгалзан шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж болдог хуультай.

Хорих ялаас хугацаанаас нь өмнө суллахдаа эдлээгүй үлдсэн ялын хугацаатай тэнцүү хяналтын хугацаа заахаар хуулиар зохицуулжээ. Тэгвэл энэ өдрүүдэд УИХ-ын хэлэлцэж буй төсөл батлагдвал авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд “...Хохирлоо төлсөн”, “...Зан байдлаа зассан”, “...Нийтэд аюулгүй болсон”, “...Хоригдож байхдаа хүмүүжилтэй байсан” гэсэн ч шүүхийн шийтгэсэн ялыг ямар нэг хугацаанаас өмнө суллагдах “урамшуулал”-гүйгээр эдлэхээр болж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

зочин [202.9.46.235] 2023-10-20 08:52:15

зөв зөв наадуул чинь батлах уу харж л байя

Эрүүгийн эрх зүйн онолын дагуу хэрэгт ял оноогооч, эдлүүлээч. [66.181.160.25] 2023-10-19 15:13:23

Гэмт хэрэг бол гэмт хэрэг. Хүн алсан, зодож гэмтэсэн, машины аваар гаргасан, авилгал авсан - бүгд л адил гэмт хэрэг. Нэгэнт ял оноогоод ШИЙТГЭЧИХСЭН БОЛ бүгд л АДИЛХАН ялтан. Нэгэнд нь ялыг нь хөнгөлөөд байдаг, нөгөөд нь болохлээр хөнгөлдөггүй байж БОЛОХГҮЙ. Ял гэдэг чинь бүгдэд нь адил эдлүүлдэг байх ёстой, үүнийг шудрага ёс гэдэг юм. Хөнгөлж байхын бол бүгдэд нь хөнгөл. ХөнгөлөхГҮЙ юм бол бүгдэд нь БИТГИЙ хөнгөл. Харин АНХАНД НЬ шүүхээс авилгалын хэрэгт шийтгэл оноохдоо ХАТУУ шийтгэл оноож ахиухан жилээр хорьж байлдаа.

ZAP [23.239.14.52] 2023-10-19 13:22:24

ZAP [23.239.14.52] 2023-10-19 13:22:24

Zotsin [66.181.176.245] 2023-10-19 11:35:06

Ter Selengiinbhee Shvvhiig anhaaraldaa awaatsee toriin 3 ondorlogoo.Ter Mergejliin hynaltiin darga Tsagdaagiin darga Deeremshin ataman geh yihn gishvvdiunhee gar hol bolson awilgats alban tyshaaliinhaa hergiig Shvvhed shiljsents Davah shatnii Shvvh ni bvgd hamasrsltai Shvvhiin darga ni hamasrsltai gee bidee

Зочин [202.126.90.107] 2023-10-19 11:31:44

Mash zuv.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.