МАН АРД ТҮМНИЙГ ТАТВАРААР ДАРАМТАЛЖ, ЭРҮҮГИЙН ХУУЛИАР ЧАНГАЛАХЫГ ХҮСЭЖ БАЙНА?

Aдмин / Улстөр

2023 оны 10 сарын 23 “ МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн. “Татварын болон Эрүүгийн хуультай холбоотой асуудлаар иргэдээс санал авах нь буруу жишиг гэж үзэж байна. УИХ-ын гишүүдийг Эрүүгийн болон Татварын хууль санаачлахгүй талаар яригддаг. D-parliament.mn-д журмынх нь тухайд шинэчлэл хийх шаардлагатай" гэлээ. Татварын зөв бодлогоо яаж барихаа мэдэхгүй иргэдээ асууна гэх. Гэтэл удаа ч үгүй иргэдээс асуух нь буруу жишиг тул асуухгүй ээ гэх.

Ийм хөл толгой нь мэдэгдэхгүй МАН-ын бүлэг, УИХ, ЗГ нь хоорондоо зөрчилтэй шийдвэр, шийдэл яриад сууж байдаг нь бүрэн чадамжгүй улс төрийн хүчин үнэмлэхүй олонхоор улс орны асуудлыг хурдтай муужруулж байгааг харууллаа.

Эрүүгийн хуульд иргэдээс санал авах нь буруу юм бол эрх баригчид дангаараа дарангуйлалд гаршиж, үзэл бодлоо илэрхийлсэн болгоныг хорьж шийтгэж, ардчиллаас байнга ухардаг бурангуй байдлаа өөрсдөө нотолж байгаа хэрэг.Товчхондоо татвараар иргэдийнхээ халаасыг хоосолж, эрүүгийн хуулиар эрүүдэн шүүдэг харгислалаа бодитоор тунхаглаж байна уу.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Иргэн [103.212.117.77] 2023-10-26 09:34:40

Хуульгүй татваргүй, ёс зүйгүй, төргүй, шүүхгүй, дүрэмгүй байлгах гээд ядах юм.

Ахмад хуульч уншсан, сурсан зүйлээс хуваалцавш. [66.181.181.227] 2023-10-24 20:19:28

Гадаад орнуудын төр, эрх зүйн онолоо судлаачээ. "Албан татвар, Эрүүгийн хууль болон Цэргийн алба хаах талаар олон нийтээс санал асууж болохгүй" гэж заадаг. Аль 1970-80 оны сурах бичигт тэгэж заасан бөйдаг юм. Тэр үеийн сурах бичгүүдийг олж унш, хүүхдүүд ээ.

Учир нь ... [66.181.181.227] 2023-10-24 20:23:31

Ийм санад асуулгын хариу асуусан, асуугаагүй УРЬДААС ойлгомжтой байдаг юм. Иргэдийн ЯВЦУУ эрх ашигт төрийн бодлогыг захируулж болохгүй ш дээ. УТГАГҮЙ зүйл.

иргэн [66.181.180.202] 2023-10-24 18:47:31

МАН 62 бүлгийг Ерөнхиылэгчтэйн бүгдийг одоо зайлуулж Огцоруул !!!!!!!!! бид ард одоо тарамтлуулах уу !!!!!!! Цаг нь болсон зайлцагаа!!!!!!!!!

Зочин [202.21.108.10] 2023-10-25 15:26:58

АН-ыг сонгочихоод улсаараа дампуурахыг уриалаад тэгээд бас өөрснөө дураараа дургих гэж байгаа бол огцруулалдаа. ЕС нь баярцогт болно биз.

Иргэн [202.21.115.82] 2023-10-24 13:10:17

ОХУ д яаж ард түмнийхээ тархийг угааж , хулгай луйвар хийж, ард түмнээ яаж татвараар дарамталж , хууль шүхээр айлгаж байдгыг манай улс төрчид яг даган дуурйдаг


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.