E-Mongolia платформд “Ekids” үйлчилгээг нэвтрүүллээ

Aдмин / Улстөр

Технологиор хүүхдээ хамгаалж, хүүхэд бүрт хайр өгч, хором бүрт анхаарал хандуулахыг уриалав.

E-Mongolia платформд “Ekids” үйлчилгээг нэвтрүүлж, 0-16 насны хүүхэд нэвтрэх боломжтой болсон байна.

Энэ нь эцэг, эхчүүдэд үр хүүхдээ хянах, хөдөлгөөн, байршлыг нь тодорхойлох, яаралтай үед SOS дуудлага дохио илгээх, мэдээлэл солилцох, хүүхэд хамгааллын чиглэлд урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл түгээх боломжийг бүрдүүлжээ.

Тус платформын нэвтрэх нүүрэнд “Хүүхдээр нэвтрэх” цонх нэмэгдсэн. Тэрхүү цонхоор дамжин хүүхэд регистрийн дугаараа оруулахад гарч ирэх QR кодыг эцэг, эхийнх нь аль нэг өөрийн бүртгэлээр E-Mongolia-д нэвтрэн уншуулах юм.

Ингэснээр хүүхдүүд сургуульдаа ирсэн, гэртээ харьсан үедээ ээж, аавдаа мэдэгдэл явуулах боломжтой төдийгүй өөрийн байгаа газрынхаа 3 үгт хаягийг илгээх боломжтой болж байна.

Эх сурвалж: Хүүхдийн төв номын сан


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.