Б.Пүрэвдорж: Төрөөс татаас авдаг гурилын үйлдвэрүүд үнээ буулгаж чадахгүй бол импортыг нь нээж өг

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /11.09/ эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар 2024 оны төсвийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж байна.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа нар байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: - Өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумаар явж иргэдтэй уулзаад ирсэн. Иргэдийн үгийг төрд хүргэх нь УИХ-ын гишүүний үүрэг. Залуу ээж нар хүүхэд төрүүлээд 2-3 жил гэртээ сууж байна. Сумдууд ясли байгуулж өгмөөр байна. Залуу хүмүүсийг ажил хийлгэмээр байна. Тэгэхгүй бол сайхан боловсрол эзэмшдэг тэр боловсрол мэдлэгээ ашиглаж чадахгүй байна. Бага насны хүүхдүүд гэртээ байхаар эцэг эхчүүд яаж хүмүүжүүлэх учраа олохгүй байна. Утсаар тоглуулаад муу зан сурч хүмүүжлийн доголдол гарч байна гэсэн саналыг иргэд хэллээ.

Мөн иргэд өрнөөс өрний хооронд амьдарч байна. Банкны мал малладаг боллоо. Улс орны эдийн засгийг сайжруулж, малын түүхий эдээ эргэлтэд оруулмаар байна гэж байна. Түүнчлэн хүүхдийн хоолны мөнгийг нэмэх санаачлагыг иргэд гаргаж байна. Орон нутагт бэлчээрийн асуудал тулгамдсан асуудлыг нэг болжээ. Иргэд хооронд баг сум аймаг хооронд бэлчээрийн маргаан их гарч байгааг иргэд мөн хэлж байна. Ийм сайхан нутагтай Дорнод аймагт бэлчээрийн асуудал гарч байгаа юм чинь манай баруун аймагт бэлчээр хомсдолтой байдаг гэдгийг иргэдэд хэлсэн. Мөн хаяа багтахаараа бууж хазаар багтахаараа идээд сайхан амьдарцгаа л гэж хэллээ.

Яг өнөөдрийн байдлаар Ховд аймагт нэг шуудай гурил 125 мянган төгрөгийн үнэтэй байна. Өчигдөр би Новосибирскт суудаг нэг бизнесмэнээр дамжуулж, гурилын үнийг бүгдийг нь судаллаа. Ховд аймагт тэндээс бол шуудай гурил 58 мянган төгрөгөөр ирэх нь ээ.

Гадаадаас гурил авахыг хаачихаад зөвхөн монголоос дотоодын гурил ид гэж хэлдэг. Гэвч үнэ нь дийлдэхээ болилоо. Ийм байж болох юм уу. Ард иргэд 60 мянган төгрөгөөр гурил авах боломжтой байхад 120 мянган төгрөгөөр авч ид гээд дарамтлаад байдаг төр байж болохгүй. 2022 онд 500 мянган төгрөгийн тэтгэврээр 10 шуудай гурил авдаг байсан бол өнөөдөр дөрвөн шуудайг авч байна. Ахмадуудын тэтгэврийг нэмлээ гэчихээд гурил хүнсээр нь эргээд халаасыг нь суйлаад байж болохгүй. Тэр гурилынхаа экспортыг нээчих л дээ. Төрөөс баахан татаас авна. Тэгээд хямдхан гурил үйлдвэрлэж чадахгүй. Ард иргэд тэр хэдэн гурил буудайн үйлдвэрүүдийн захирлын халаасыг яагаад түнтийлгэх ёстой юм. Зах зээлийнхээ журмаар өрсөлдөөд л яв л даа " гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [139.5.216.77] 2023-11-10 14:04:42

Харин энэ зөв шүү,үнээ буулгахгүй монополдоод байгаа үйлдвэрүүдийг ийм л механизмээр зохицуулна.АНамын үед үнэ тогтворжуулах /Алтанхуягийн Засгийн газрын үед/рөтөлбөр гэж гурилын,хүнсний,махны,шатахууны гээд бондын мөнгөөр гол төлөв өөрсдийн намын угшилтай нөхдөө дэмжээд алинч үр дүнгээ өгөөгүй,тэгж амтшуулсан түүний гор нь гарч байна уг үндэс нь ийм л болсон одоо үүнд дүгнэлт хийх цаг болсон.

Зочин [185.193.197.165] 2023-11-10 10:55:31

Тэр оруулах импортын татвар ч яах вээ. Оруулах зөвшөөрөл өгөхгүй юм чинь

ЗОЧИН [202.126.90.160] 2023-11-10 09:20:01

ЯГ ЗӨВ ТАТААС АВДАГ ЭНЭ ҮЙЛДВЭРҮҮД НЬ УИХ-ЫН ГИШҮҮДИЙН Л ҮЙЛДВЭРҮҮД БАЙГАА ШҮҮ ДЭЭ ИМПОРТЫГ НЬ НЭЭЖ ӨГӨӨД ӨРСӨЛДӨӨН БИЙ БОЛГО. ГУРИЛД ЦАЙРУУЛАГЧ БОЛОН ЦАВУУЛАГ НЭМДЭГ ХИМИЙН БОДИС ХОЛЬДОГ БОЛСОН ШҮҮ ҮҮНИЙГ ШАЛГААЧ, ИРГЭДЭЭ ХОРДУУЛАХАА БОЛИОЧЭЭ.

Үндэсний үйлдвэрлэл [202.21.110.106] 2023-11-09 15:28:11

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гэхээр ийм бгаад байдаг.Хамаг хөнгөлттэй зээл татаас авчаад үнээ тултал өсгөдөг.Бүх барааг гаднаас оруулж ирэх хэрэгтэй .Тэгж байж энэ муу шулаачид номхорно.Хэдэ МАфи болсон нөхөд бүх үнийг тогтоож байна шдээ

Зочин [202.21.97.218] 2023-11-09 14:38:09

Муу л бол хойд захын хар овоохой гэж улс төржихөө больчих. ХАА-н сайд нь Дорнодын гурилын үйлдвэрийн эзэн гэдэг биз дээ. Тэр нөхөр МАН. Гачууртын Чинбат МАН будааны үнийг өсгөж байгаа биз дээ. Гурилын импортын татварыг тэглэж Монголчуудыг шулж төрөөс татаас авч байгаа нөхдүүдийн хэсэг нь энэ нөхөд. Гурил, буудайг гадаадаас татваргүй оруулах хэрэгтэй. Засаг төр ард түмний эсрэг яваад байна уу даа. Хоосон хонохгүйн тулд гурил идэхээс өөр аргагүй биз дээ.

зочин [66.181.186.52] 2023-11-09 13:15:30

Гурилын үйлдвэрүүд АН-ынханы гарт байгаа даа.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.