ХОВД: Зарим суманд шатахууны хомсдол үүсжээ

Aдмин / Орон нутаг

Ховд аймгийн алслагдсан бүсийн зарим суманд шатахууны хомсдол үүсч, ихэнх Шатахуун түгээх станцаар АИ-92 авто бензин зарагдахгүй, тасалдал үүсээд байна. Иймээс аймгийн Засаг дарга Э.Болормаа богино хугацаанд шатахууны нөөцийг бүрдүүлэх тал дээр анхаарч, Шатахуун түгээх станцын удирдлага, компанийн төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтын хүрээнд шатахууны татан авалт, нөөцийн талаар мэдээлэл солилцов. Өнөөдрийн байдлаар Ховд аймагт 10 гаруй аж ахуйн нэгж, компани Шатахуун түгээх станц ажиллуулж байгаа бөгөөд Улаанбаатар хот болон ОХУ-аас шатахуунаа татан авдаг.

Одоогоор шатахуун түгээх станц тус бүр харилцан адилгүй нөөцтэй байна. Зарим суманд шатахуун дууссан. Гадаад хүчин зүйлээс шалтгаалан зарим станц шатахуунаа татан авч чадахгүй байна гэж эх сурвалжууд хэллээ.

Аймгийн Онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд дизель түлш 159.5 тонн, АИ 95, 92, 80 бинзен 267.5 тонн гээд нийт 427.1 тонн шатахууны нөөцтэй байна.

Эрсдэлийг тооцож шатахууны нөөц нэмэлтээр бүрдүүлэхэд төр, хувийн хэвшлийнхэн анхаарч, хамтран ажиллахаар болов.


Сэтгэгдэл

Зочин [202.70.38.18] 2023-11-10 08:09:56

Хятадаас нүүрс авна ч гэх шиг өөрсдөө нүүрсээ импортолдог байж хятадаас боловсруулсан нүүрс авна гэж яаж бодож сэтгэж авч чадаж байнаа. биднээс ухаантай эдийн засгийн тооцоотой улс төрийн мэргэжилтэй хүмүүс сонгуулд гарсан байлтай жирийн ардаасаа доор сэтгэхийн. Нөгөө Хүрэлсүх намайг ерөнхийлөгч болговол алаад өгнө гэсэн яасан . Оюунэрдэнэ Мияа Гомбын Энхболдыг их хурлын даргаас унагаачвал бид 3 ард түмний талд алаад өгнө гэээд өлсгөлөн зарлаж байсаныг ард түмэн бид тодхон санаж байгаа шүү .би сайд ерөнхийлөгч болвол монгол хөгжинө гээд цээжээ дэлдээд байдаг нөхөд хаана юу хийж байнаа.

Зочин [202.70.38.18] 2023-11-10 08:04:01

Хаа сайгүй түлшний хомсдол болоод колонк дээр бөөн оочер үүсч байна. Оочерлож оочерлож авсан шатахуун нь дороо шаталт өгч байна. 92 гээд 80 шахаж байгаа байх гэсэн ард түмний хардлага ортой байх. Төр засагын толгойд байгаа нөхдүүд юу бодож ямар бодлого барьж байгаан улам л амьдрахад бэрх болж байна. юмны үнэ тэнгэрт хадаж цалин хаанаа ч хүрэхгүй татвар гэж талы нь аваад явчина бидний өгсөн татвараар их хуралд гарсан төрийн толгойд байгаа нөхдүүд идэж уугаад чулуун хөшөө барьж байна. энэ ариун явдалуу . ард түмэн тэсвэр тэвчээр нь үнэхээр алдарч байна даа

Зочин [203.98.76.249] 2023-11-09 15:22:33

зүгээр нэг байж чадахгүй гахайны тагалцаг нар юм аа. өгөөд тараж байтал дараагийнх нь ирнэ шүү дээ.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.