“Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварын шимтгэлийг 50 хувь бууруулах” нийтийн өргөдлийг судлан шийдвэрлүүлэхээр Ажлын хэсэгт шилжүүллээ

Aдмин / Улстөр

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.11.10/ хуралдаан 11 цаг 20 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдаанаар хууль, тогтоомжийн шаардлагыг ханган 100,000 гаруй иргэдээс ирүүлсэн “Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварын шимтгэлийг 50 хувь бууруулах” нийтийн өргөдлийг хэлэлцсэн юм.

Энэ талаар Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын албан ёсны программ хангамж “D-Parliament” платформын “D-Өргөдөл” системээр дамжуулан иргэн Шагжийн Хүрэлтулгын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан “Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварын шимтгэлийг 50 хувь бууруулах” гарчигтай PN-202310-96904 дугаартай нийтийн өргөдлийг 100,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжиж өргөдөл гаргасан. УИХ-ын Тамгын газар болон, УИХ-ын дарга Төсвийн байнгын хороонд уг асуудлыг шилжүүлсэн хэмээн танилцуулав.

Мөн тэрбээр, Нийтийн өргөдлийг дэмжиж саналаа өгсөн иргэд насны хувьд 18-25 насныхан 29 хувь, 26-35 насныхан 47.8 хувь, 36-45 насныхан 17.8 хувь, 46-55 насныхан 4.2 хувь, 56-аас дээш насны иргэд 1.2 хувийг тус тус эзэлж байгааг дурдаад Хууль тогтоомжийн тухай хууль болон Инновац, цахим бодлогын байнгын хорооноос гаргасан цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах санал авах журмын хүрээнд өргөдөл ирснээс хойш 14 хоногийн дотор холбогдох Байнгын хороо асуудлыг хэлэлцэнэ гэж заасныг онцлон тэмдэглэсэн.

Төсвийн байнгын хорооноос өмнө нь “Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх” талаар иргэдээс ирүүлсэн саналын дүнг үндэслэн татварын орчныг сайжруулах талаар холбогдох тооцоо судалгаа, дүн шинжилгээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Уг Ажлын хэсэг энэхүү өргөдлийн дагуу хамтатган судалж, шийдвэрлэхээр болсныг Байнгын хорооны дарга мэдэгдлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Сэтгэгдэл

Power [66.181.160.105] 2023-11-11 20:27:57

Манайханы үлгэр жишээ болгодог АНУ -д иргэний орлогын албан татвараа манайх шиг 10 % болгоно гэвэл яах бол? Татвар төлөх дуртай иргэн аж ахуйн нэгж гэж байдаг болов уу? Төр, засаг, цэрэг, цагдаа ч үгүй, хууль, дүрэм ч үгүй болвол татвар төлөх хэрэг байхгүй болох биз. Төрөөс хөнгөлөлт, тэтгэмж авах дургүй цалин тэтгэвэрээ нэмүүлэх дургүй хүн ч гэж байхгүй биз. Харин бидний татварын мөнгийг зүй зохистой зарцуулж байгаа эсэхэд л иргэн бидний хяналт анхаарал чухал байхдаа

Иргэн [103.10.21.2] 2023-11-10 22:25:30

Хувь хүний орлогын албан татварыг 50% болгох хэрэгтэй. хүмүүс амьдрахын тулд юм түрээсэлж ажиллдаг. Сард 5 сая ч хүрэхгүй төгрөг олдог байхад юун хувь хүний орлогын албан татвар авах вэ? Хувь хүний орлогын албан татвар төллөө гээд ямар ашиг байнаа. Төр дандаа л иргэдээ шулхаас өөр зүйл хийхгүй юмаа

Зочин [59.153.113.76] 2023-11-10 22:22:09

За яг үнэндээ бол хувь хүнийхээ үүднээс аль 1 намын гишүүн бус чөлөөт иргэн ардчилал хүний эрхийг дээдлэгч нэгэн өнөөгийн манай улсын ААНОАТ, НДШ нь: ажил олгогч, СД гэсэн 2 төрөл байгаа за тэгээд ХХОАТ товчилж бичлээ ихэнх хүмүүс ойлгоно гэдэгт найдаж бна., манай улсын энэ гол татвар шимтгэлийн хувь хэмжээ бол маш боломжийн харинч 2 талын эрх ашгийг тэнцвэртэй барьсан ийм хуулийн зохицуулалттай байгаа шүү, би үүнийг нилээн олон жил тогтвортой мөрдөх ийм жишиг сайн хууль гэж үздэг хөгжиж байгаа , дунд зэргийн, мөн шинээр аж үйлдвэржиж байгаа нилээн олон орны гэхдээ 1 хүнд ноогдох ДНБ хэмжээтэй ойролцоо орнуудыг сайтар судалж харьцуулсан юм шүү. Хэрэв үүнийг иншэж огцом өөрчилөх юм МУ ын жинхэнэ утгаараа дефолт бно, гагцхүү Төрд байгаа авилга хээл хахууль одоогийн эрх баригчдын бодлргогүй улс орноо удирдаж чадахгүй байгаа асуудалд ихээхэн учир дутагдал байгааг зөвшөөрч байна., ялангуяа дэд бүтцийн хөгжил түүнмй хоцрогдол тендэр нэрээр маш чанаргүй бүтээн байгуулалт хийдэг гм !!

Zochin [59.153.115.70] 2023-11-10 18:33:30

Хаоат,ндш 50% буулгах нь зөв хэн нь төлөөд хэн нь төлдөггүй юм

хүннү [103.254.123.191] 2023-11-10 18:00:09

НДШ, НӨТ, ХАОАТ-г бууруулах ёстой. НДШ бүр ч цамаан билэгжүү байна. Наад захын жишээ гэхэд малчны тэтгэврийг 50 хувь хөнгөлөөд л ААН-д ажиллаж шимтгэл төлдөг хүн давхар орлого олж түүгээрээ хувь хүнээр шимтгэл төлөх гэхээр зөвшөөрдөггүй. НДСанг аривжуулах бодлого байхгүй. Орлого сайн бүрдүүлж байж сан аривжих ёстой гэдгийг ойшоож үздэггүй балай салбар.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.