Х.Нямбаатар: Тендерийн гэрээ хийж чадвал 2023 ондоо багтаад авах ёстой автобусны 50%-ийг, үлдсэнийг нь Цагаан сараас өмнө авна

Aдмин / Улстөр

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVI хуралдаанаар "Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “2024 оны нийслэлийн төсвийн төслийг удахгүй НИТХ-д өргөн барина. Төсвийн тухай хуульд заасны дагуу НИТХ арванхоёрдугаар сарын 5-ны дотор хэлэлцэж батлах хуультай. Энэ цаг үед УИХ-ын ажлын хэсэг гарчихсан нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг хийгдэж байна.

Нийтийн тээврийн тухайд энэ сарын 24-ний өдөр тендер нээгдэнэ. Тендер нээх процессыг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамт хийнэ. Ингэхдээ сонгон шалгаруулалтыг богино хугацаанд хийж, дүгнэлтээ гаргаад, маргаан үүсээгүй тохиолдолд гэрээ хийж чадвал 2023 ондоо багтаад нийт авахаар төлөвлөсөн автобусныхаа 50 хувийг, Цагаан сараас өмнө үлдсэн 50 хувийг авах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хуульд нээлттэй тендерийг 30 хоног зарласны дараа нээлт хийнэ гэсэн хуультай учраас хууль зөрчиж өмнө нь нээх буюу сонгон шалгаруулах боломжгүй” гэлээ.


Сэтгэгдэл

ЗОЧИН [66.181.178.133] 2023-11-14 14:29:11

ТА ХОТЫН МЭР БОЛООД 2-Р 1223 ТООТ ЗАХИРАМЖААРАА "ХУЛХИ НОГООН АВТОБУСАНД "ТЭНҮҮН ОГОО" ХХК-д ШИЛЖҮҮЛСЭН 135 ТЭРБУМААС СОХ ДУТСАН 82 ТЭРБУМЫГ ГЭРЭЭ БҮРЭН БИЕЛСЭН ГЭЖ ГЭРЭЭГ ХААСАН БНА. ТАНЫГ ТОМООС ТОМЧУУЛЫН ЭРТНЭЭС ЗАХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР ХУЙВАЛДАЖ ХИЙСЭН ЭНЭ АГУУ ТОМ ХУЛГАЙГ ҮТЭР ТҮРГЭН ХААЛГАХААР ТАНЫГ ЯАРАН ТОМИЛЖ, ТА ЯАРАН ГҮЙЦЭЛДҮҮЛСЭН ЮМ БИШҮҮ. ТА ЯАГААД 82 ТЭРБУМ АЛГА БОЛЧИХСОН БАЙХАД ГЭРЭЭ БИЕЛСЭН ГЭЖ ГЭРЭЭГ ХААСНЫГАА НЭГ ТАЙЛБАРЛААДАХААЧ.ЭНЭ ЖИЛДЭЭ ГАДНААС АВТОБУС АВАХ БОЛ ЖИНХЭНЭ ҮЙЛДВЭРЛЭГЧЭЭС НЬ ДУНДЫН ЗУУЧЛАЛГҮЙ ХОТ ШУУД ХУДАЛДАН АВАЛТ ХИЙ. ЭС БӨГӨӨС ЭНЭ ЖИЛДЭЭ, ОН ГАРААД Ч АВТОБУС АВАХ ХЭРЭГГҮЙ, ИРГЭД ЯАЖ ИЙГЭЭД ТЭСНЭ. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХУЛГАЙ ХИЙХ ГЭЭГҮЙ Л БОЛ НААД ХУЛГАЙ ЛУЙВАР, АВИЛГАА ЭХЛЭЭД ШИЙДЧИХЭЭД ШИНИЙГ АВАХ ТУХАЙ ЯРЬ.

Зочин [59.153.86.205] 2023-11-16 11:51:50

Яаг зөв.Наадах чинь луйварчин


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.