Төв аймгийн Эрдэнэсант суманд 34 см цасан бүрхүүл тогтжээ

Aдмин / Орон нутаг

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр 11 дүгээр сарын 14-ний 8.00 цагаас 15-ны өдрийн 8.00 цаг хүртэл нутгийн хойд хагаст 0.0-34.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Үүнээс хамгийн их нь Төв аймгийн Эрдэнэсант 34.0 см, Увсын Малчин 28.0 см, Улаангом 25.0 см, Булганы Могод 18.0 см, бусад хэсгээр 0.0-17.0 см цасан бүрхүүл тогтжээ.

Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-5.0 мм цас орсон ба үүнээс хамгийн их нь Завханы Идэр, Тэс, Ургамалд 5.0 мм, Цагаанхайрхан, Өвөрхангайн Бат-Өлзийд 4.0-4.3 мм, бусад нутгаар 0.0-3.8 мм цас, нойтон цас орж, цасан шуурга шуурсан байна.

Cалхины хурд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, говийн бүс нутгийн зарим газраар түр зуур секундэд 20-24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурсныг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар мэдээлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.