Д.Ганхуяг: Жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах шаардлагатай

Aдмин / Нийгэм

Замын халтиргаа гулгаа ихсэж Нийслэл болон орон нутгийн авто замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хянан шалгахад:

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон-393 хүн

Эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон-149 хүн

Эрэн сурвалжлагдаж байсан-18 хүн,

Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл-58

Нийт 4342 зөрчлийг тус тус илрүүлэн таслан зогсоож учирч болох эрсдэлээс сэргийлж ажилласан байна.

Нийслэл хотын хэмжээнд халтиргаа гулгаанаас үүдэлтэй зам тээврийн ослын хэмжээ хэр байна вэ?
-Жирийн өдрүүдэд 350-400 орчим зам тээврийн шинжтэй дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгддэг. Цас орсон халтирнаа гулгаа үүссэн үед энэ тоо 1 дахин буюу 700 гаруй дуудлага мэдээлэл бүртгэгддэг. Одоо бол нийт нутгаар цас орж цасан бүрхүүл тогтсонтой холбоотойгоор халтиргаа гулгаатай байна. Жолоочид мөн техникийн хэрэгслийн эвдлэл гэмтэл техникийн бүрэн бүтэн байдыг хангах хэрэгтэй байна.
-Замын зохицуулалтанд хэдэн албан хаагч ажиллаж байна вэ?
-
Нийслэл хотын хэмжээнд 114 цэгт 334 албан хаагч 14 цаг 3 ээлжээр ажил үүргээ гүйцэтгэн ажиллаж байна. Цас орсонтой холбоотойгоор томоохон худалдааны төв рүү чиглэсэн хөдөлгөөн нэмэгдсэн байгаа. Жолооч нар замын дүрмийн хэрэгжилтийн хангахгүй зам тээврийн осол гарч замын түгжрэл ачаалал авах нөхцөл байдал нэмэгдэж байна. Үүн дээр цагдаагийн байгууллага хяналт шалгалт зохицуулалтын арга хэмжээ аван ажиллаж байна.
-Замын халтиргаа, гулгаанаас болж осол аваар гарсан бол тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолооч хариуцлага хүлээх үү?
-
Тухайн замын нөхцөлд тээврийн хэрэгслээ хурдаа тохируулж яваагүй гэдэг зүйл заалтаар асуудал шийдэгддэг.Зам халтиргаатай байгаа бол халтирна шүү гэсэн тооцоололтой хөдөлгөөний хурдаа тохируулж явах ёстой гэсэн жолоочийн үүрэг байдаг.
-Баяр ёслол ойртохоор тээврийн цагдаагийн албанаас хүн хүчээ хэд дахин нэмдэг вэ?
-
Жил бүрийн амралтын өдрүүдэд нийслэл хот руу томоохон захууд руу чиглэсэн хөдөлгөөн нэмэгдэхтэй холбоотойггор тээврийн цагдаагийн газраас хүн хүчээ нэмэгдүүлэх бүрэн бүрэлдэхүүнээрээ хамгаалтанд ажилладаг. Энэ жил ч мөн хүн хүчээ нэмэн ажиллана.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.