Н.Учрал: Технологид суурилсан шийдлээр иргэн, аж ахуйн нэгжүүд зардал, чирэгдэлгүй үйлчилгээ авах боломж нээгдэж байна

Aдмин / Улстөр

Гаалийн байгууллага нь үйл ажиллагаандаа цахим шинэчлэлийг 2019 оноос эхлүүлсэн. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй санхүүжилтээр “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийг үндсэн 4 бүрэлдэхүүн хэсэгтэйгээр гүйцэтгэж байна.

Өнөөдөр /2023.12.08/ үүний нэг бүрэлдэхүүн хэсэг болох Гаалийн автоматжуулсан мэдээллийн систем буюу КАИС-ийг бүрэн дуусгаж, хүлээлгэн өгөх арга хэмжээ ГЕГ-ын хурлын танхимд зохион байгуулагдлаа. Энэхүү КАИС систем нь ашиглалтад орсноор иргэнд 13, аж ахуйн нэгжид 33 үйлчилгээг цахимаар бүрэн авах боломж бүрдсэн. Энэ нь төрийн байгууллагууд, тэр дундаа төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагууд дотроо Гаалийн байгууллага нь үйл ажиллагаагаа бүрэн цахим хэлбэрээр аж ахуйн нэгж, иргэддээ хүргэж байгаа анхных нь болж байгаа юм.

Үүний үр дүнд улсын хилээр бараагаа оруулж ирэхдээ өөрөө мэдүүлэх боломжийг бий болгосон. Өмнө нь зуучлагч байгууллагаар дамжиж мэдүүлдэг байсан бол одоо цаг хугацаа зардал хэмнээд зогсохгүй хүнд суртал чирэгдэлгүй, ашиг сонирхлоос ангид үйлчилгээгээ авч байгаа олон давуу талтай.

Тус арга хэмжээнд Цахим хөгжлийн сайд Н.Учрал, Сангийн яамны ТЗУГ-ын дарга Ч.Тавинжил, АХБ-ны ахлах эдийн засагч Эдвард Фабер, ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал, ГЕГ-ын дэд дарга Г.Энхтайван, төсөл хэрэгжүүлсэн Аствишн ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Энхмөнх, Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийн зохицуулагч Д.Баттөр болон холбогдох албаныхан оролцлоо.

Энэ үеэр "Цахим хөгжлийн сайд Н.Учрал: Засгийн газраас 2023 онд авлига, ашиг сонирхлоос ангид байх гол шийдэл болох цахимжуулалтыг эрчимжүүлэх ажлыг хийсэн. Үүнд идэвх санаачилгатай ажиллаж, гаалийн үйлчилгээг бүрэн автоматжуулах төслийг амжилттай хийж дуусгасанд АХБ, ГЕГ-т талархсанаа илэрхийлье.

Хүнээс хамааралгүй технологид суурилсан шийдлийг бодит ажил болгосноор иргэн, аж ахуйн нэгжид хугацаа, зардал, чирэгдэлгүй үйлчилгээ авах боломж нээгдэж байгаа гэж харж байна.

Гаалийн байгууллага төр, хувийн хэвшлийн түншлэлээр олон ажлыг амжилттай цахимжуулсан байна. ЦХЯ-аас хуулийн давхардал, хийдлийг арилгах 120 хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж, өчигдөр анхны хэлэлцүүлгээ хийлээ. Ингэснээр салбар бүрт цахимжуулалтыг хурдасгах, эрчимжих боломж бүрдэнэ. Энэ хүрээнд цахим архив бий болох, иргэдийн өргөдөл цахимжих, хадгалагдах дэвшил үүснэ”. гэсэн юм.

Өнөөдөр иргэн, аж ахуйн нэгжүүд КАИС ситемийг ашиглан :

- Гаалийн бүх төрлийн мэдүүлэг мэдүүлэх

- Цахим төлбөр тооцоо

- Цахим гарын үсэг

- Ачааны манифестийн системийн шинэчлэл

- Тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын программын автоматжуулалт

- Гаалийн лабораторийн дүгнэлтийн программ

- Статистик мэдээ

- Мэдээлэл солилцох дэд бүтэц гэх мэт томоохон ажлуудыг хийж гүйцэтгээд байна.


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-12-08 15:29:29

хэдэн төрийн балай төрийн бөөс абан хаагчидыг алмаар байна.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.