Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг нэмэгдүүлнэ

Aдмин / Эдийн засаг

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо бүрэн хангах зорилт тавин ажиллаж байна. Уг ажлын хүрээнд Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон “Хүнсний хувьсгал” НҮТББ-ын удирдах зөвлөл, бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар мэргэжлийн холбоод газар тариалан, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл ихээхэн дэмжлэг болж байгааг онцолсон юм.

Мөн дотооддоо үйлдвэрлэж буй гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг нэмэгдүүлэх талаар саналаа хэллээ. Салбарын сайд Х.Болорчулуун импортын гаалийн татварыг 2-3 жилд үе шаттайгаар нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдээ хамгаалах бодлого барин ажиллахаа мэдэгдэв.

Мөн тэрбээр “Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны уялдааг сайжруулах, хөдөө аж ахуйн бүсийн тухай хууль батлагдсанаар Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангахад ач холбогдолтой” гэдгийг хэлсэн юм.


Сэтгэгдэл

Зочин [221.7.7.30] 2023-12-13 00:18:49

Эргүүнүүдээ Өөрсдийнхөө хүнсний барааны үнийг буулгаж импортоо дийлдэг юм !!! Үнэ хямд чанар илүү байж зах зээлд ялдаг зарчимтай !!! Мангуунууд төрд олон болж дэндлээ

зочин [66.181.188.62] 2023-12-12 18:14:25

Ёстой зөв, гадаадын чанар муутай, хугацаа хэтэрсэн бараа бүтээгдэхүүнээр Монголын дэлгүүр, супермаркетууд дүүрчихсэн биз дээ? Монголын бараа бүтээгдэхүүн нь 15% татвартай тул гадаадын тэр муу чанаргүй хүнс нэртэй хор гэмээр бүтээгдэхүүнээс үнэтэй болохоор ядуу иргэд нь худалдан авч чаддаггүй биз дээ? Монгол үнээний жинхэнэ сүү 1 литр нь 3500-4000₮ гэж байхад хуурай сүү хэрэглээд эрүүл мэнд нь сайжрах уу? Монгол аргаар бүрсэн амьд бактеритай тараг 4000₮ орчим байхад хуурай сүүгээр хийсэн маш их чихэр сахартай тараг хэрэглэх нь зөв үү? Гадаадаас авчирсан генийн өөрчлөлттэй жимс ногоо дэлгүүр, зах худалдааны төвүүдээр дүүрэн байна уу?

зочин [66.181.183.128] 2023-12-12 15:42:51

Даваабаяр зөвлөх өө Хүнсний ногооны урамшууллыг яаж авах ёстой юм бэ Тайлбарлаач. 2 жил авсангүй. Амалсанаа түвэггүй өгчих хэрэгтэй дээ. Хүнсний ногоо хилээр ихээр орж ирж ногоочдын борлуултанд шууд саад хийж байна. Яриад байх юм. Ажил хэргийг шуурхай шийдэхгүй одоо жилийн дараа үе шаттай гэх шиг юм яриад байж болох юм уу.

иргэн [202.21.117.210] 2023-12-12 15:31:35

Үндэсний үйлдвэрийг дэмжих гэсэн халхавчин бусдад давуу байдал олгож, дээрэм хийдэг энэ гаж тогтолцоог хэзээ болих вэ ? Сүүлийн 30 жил энэ үлгэр дууссангүй үндэсний үйлдвэрлэл гэхээр л үнэтэй сонголт муутай бэлэнлэх сэтгэлгээнд сургаад байна харин ч гадны бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чадвартай байж урт хугацаанд оршин тогтноно дээрээс нь цөөн хүн амтай зах зээл бага эдийн засгийн цомхон бүтэцтэй тохиолдолд ширхэгийн эцсийн бүтээгдэхүүн болгоны үйлдвэрлэлийн хойноос явдаггүй бөгөөд стратеги нь шал өөр байнаа


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.