Төрийн банк: “Эрүүл иргэн” Хадгаламжаа нээлгээд Туркийн эмнэлгүүдэд хөнгөлөлт эдлээрэй

Aдмин / Эдийн засаг

Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк Бүгд Найрамдах Турк Улсын “Лив эмнэлэг”, “Монт бриж” эрүүл мэндийн аялал зуулчлалын компани болон “Эрүүл амьдралын жигүүр” ТББ-тай дөрвөн талт хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ. Тус дөрвөн талт санамж бичгийн хүрээнд Төрийн банкны “Эрүүл иргэн” хадгаламж, карттай харилцагчид Туркийн Лив эмнэлэгт урьдчилан сэргийлэх багц шинжилгээ болон эмчилгээнд орохдоо 10-20 хувийн хөнгөлөлтийг эдлэх боломжтой болж байгаа юм.

Туркийн “Лив” эмнэлэгт жилд 182 орноос үйлчлүүлэгчид ирж үйлчлүүлдэг, 2 улсын 14 хотод байрлаж буй 28 салбараараа дамжуулан Европ тивийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг томоохон эмнэлэг бөгөөд Төрийн банкны “Эрүүл иргэн хадгаламж”, “Эрүүл иргэн карт”-тай харилцагчид нь “Лив эмнэлэг”-ийн 10 төрлийн урьдчилсан шинжилгээний багцаас сонголтоо хийн түргэн шуурхай үйлчлүүлэн, үзлэг шинжилгээнд хамрагдах боломж бүрдэж байгаа юм. Үүнээс гадна тус тусгайлан гаргасан 10 төрлийн эрүүл мэндийн багцаас гадна “Эрүүл иргэн карт”-тай харилцагчид эрүүл мэндийн үйлчилгээг 10 хувийн хөнгөлөлттэй авах боломжтой.

Мөн Туркт Төрийн банкны харилцагчийг эмнэлгийн үйлчилгээнд хамрагдахад шаардлагатай мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх, эмнэлэгт үзүүлэх цаг товлох, эмнэлгийн үйлчилгээнд хяналт тавих, эмнэлгийн үйлчилгээний хариуг цахим шуудангаар илгээх, хөтчийн үйлчилгээ үзүүлэх юм байна.

Тус үйл ажиллагаанд Төрийн банкнаас Тэргүүн дэд захирал Д.Сугар, дэд захирал Х.Лхагвасүрэн, Бизнесийн бодлого, төлөвлөлтийн газрын захирал Б.Одбаясал нар оролцсон бол, Лив эмнэлгийн Гадаад харилцааны бизнесийн хөгжлийн удирдагч К.Жанера, “Монт бриж” эрүүл мэндийн аялал зуучлалын компанийн үүсгэн байгуулагч А.Фуркан болон “Эрүүл амьдралын жигүүр” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Нандинзул нар биечлэн оролцож, эрүүл мэнд болон санхүүгийн чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх эхлэлийг тавьж буйг талууд онцлов.

Төрийн банк нь “Эрүүл иргэн” хадгаламжийг 2022 онд зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд “Эрүүл иргэн”-тэй иргэд Монголын 4-р эмнэлэг, Сон медикал, Солонгосын Медичек оношилгооны төв, Саранплас эмнэлэг, КМI эмнэлэгт үзлэг, оношилгоонд ороход 30 хүртэл хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой юм.

Эрүүл иргэн хадгаламж болон картын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1881 дугаараас авна уу

Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк


Сэтгэгдэл

Зочин [43.242.155.153] 2023-12-13 19:13:54

Наад хулгайг хүүхэд ч мэддэг

Зочин [43.242.155.153] 2023-12-13 19:12:58

Турктэй нийлж мөнгө завшиж байна !!!

Зочин [202.179.25.19] 2023-12-13 18:26:24

Төр гэж луйварчид суудаг болсон шүү. Бүү итгэ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.