Торгуулиа төлөөгүй, үзлэгт ороогүй автомашиныг ирэх сарын 8-наас замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Aдмин / Нийгэм

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 8-наас мөрдөж эхэлнэ. Уг хуулиар торгуулиа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй, зогсоолын төлбөрөө төлөөгүй автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй, хязгаарлана.

Улаанбаатарын төв замын нэгдүгээр эгнээнд үнэ төлбөргүй зогсоолыг хуулийн хэрэгжилтийн хүрээнд хязгаарлах аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хэлэхдээ “Нийслэлийн удирдлагууд бүх зүйлийг хааж боох дуртайдаа биш дэлхийн бусад орны авто замын түгжрэлтэй тэмцэж ирсэн бодлоготой адил арга хэрэгслүүдийг хэрэглэж байгаа юм. Журмууд ирэх оны нэгдүгээр сарын 15-нд НИТХ-ын хурлаар батлагдахаар олон нийтэд мэдээлнэ” гэв.

Түүний мэдээлснээр Улаанбаатарын зам дээр жилд дунджаар 20 мянган осол гардаг байна. Хоёр машин шүргэлцлээ гэхэд ослыг шийдэхэд ойролцоогоор 38 минутыг зарцуулж, тэр орчимд түгжрэл үүсгэдэг. Үүнийг хиймэл оюун ухаанаар шийдвэл 3.8 минутад зөрчлийг шийдэж, даатгалын байгууллагууд хохирлыг барагдуулдаг зохицуулалттай болохоор захиргааны хэм, хэмжээний акт боловсруулж байгаа аж.


Сэтгэгдэл

bold [103.140.10.205] 2024-01-02 08:51:07

ядарсан ахмад аа шитгэж байгаа юм байхдаа идэж уусан хулгай ч нараа яаж ч чадахгуй байж тийм бол хуульзуйн сайд байхдаа энэ олон хулгай ч нараа шийтгэх нэ яасан юм

Иргэн [202.126.89.82] 2024-01-01 18:10:57

Улаан гэрлээр яв гээд цагдаа дохиод байдаг, энэ торгууль уу????

Зочин [202.126.89.82] 2024-01-01 18:09:09

Хэзээ ямар зөрчил шаргаж торгууль хүлээх болсноо мэддэгүй еее! Нэг л хаоахад торгууль. Тухай бүртнь мэдээлж арга хэмжээ авахгүй яагаад эцэс нь ядарсан хэдийгээ цагаан сарын өмнө явгалах болов???

Зочин [66.181.183.47] 2023-12-29 10:27:55

Ёр нь дүрэм, журам, хуулиа хүндлэхгүй бол ийм арга хэмжээ авах нв зөв шүү. Ийм арга хэмжээ авах нь ч төрийн үүрэг. Үүнд нэг их попороод сүрхий хүн болцгоох гээд яах вэ дээ. Торгуулийг нь цаг тухайд нь төлүүлж чадаагүй, холбогдох арга хэмжээ аваагүй Та нөхөд ямар хариуцлага үүрэх ёстой юм бэ? Хаа хаанаа л хариуцлагатай ажиллах ёстой.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.