“Улаанбаатар марафон”-д 20 мянга гаруй хүн бүртгүүллээ

Aдмин / Спорт

“Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтэд нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийн тамирчид оролцдог.

Марафонд оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа бөгөөд энэ удаа 34 орны 20,451 хүн оролцохоор бүртгүүлээд байна. Марафоны зам, маршрутыг хэмжиж баталгаажуулан, гараа, барианы болон ус, эмнэлэг, үйлчилгээний цэгүүдийг тогтоожээ. Мөн энэ үеэр зам хаасан бүсийн 310 байршилд 450 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ.

Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд “Энэхүү гүйлтийг бүтэн марафон буюу 42 км (18-аас дээш нас, тусгай хэрэгцээт иргэдийн), хагас марафон буюу 21 км (18-34, тусгай хэрэгцээт иргэдийн, 35-54, 55-aac дээш нас), 10 км, 5 км (12-17 нас, 18-аас дээш насны эрүүл мэндийн гүйлт), 1,5 км (хараагүй, тэргэнцэртэй тусгай хэрэгцээт иргэдийн, гэр бүл), 0.8 км, 0.5 км (тусгай олимпын төрлийн) гэсэн зай, төрлөөр зохион байгуулна. “Улаанбаатар марафон”-ы бүртгэлийг хоёр сар гаруйн хугацаанд хийлээ. Иргэд санал тавьсны дагуу тав км-ийн бүртгэлийг гурван хоногийн хугацаатай сунгаж, тавдугаар сарын 24-ний өдрийн 17:00 цагаас хаах юм” хэмээв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.