Импортын болон дотоодын арматур, бетон зуурмагийн үйлдвэрүүдэд шалгалт хийлээ

Aдмин / Нийгэм

Барилга хот байгуулалтын сайдын 45 дугаар тушаалаар арматур худалдан борлуулж буй 16 аж ахуйн нэгж байгууллагын импортын болон дотоодын арматурт лабораторийн болон газар дээрх жин тоннын шалгалт хийлээ.

Шалгалтаар тонн, жингийн хүлцэх алдааг хангаагүй, чанарын шаардлага хангахгүй арматур үйлдвэрлэсэн, тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж байгууллагуудад зөрчлийн хэрэг үүсгэн, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авч, шаардлага хангахгүй 360 тонн арматурыг лацдаж, дахин боловсруулах чиглэл өглөө гэж БХБЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.88.121] 2024-01-02 15:12:29

ОРОЙТСОН Ч ГЭСЭН ЦАГ НҮДЭЭ ОЛСОН ШАЛГАЛТ БАЙНА ҮҮНЭЭС ХОЙШ ДАВТАН ДАВТАН ХИЙЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ ТЭГЖ БАЙЖ АЮЛГҮЙ БАЙДАЛ ХАНГАГДАНА

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.