Хувиараа бизнес эрхлэгч нэг хувийн ХХОАТ төлнө

Aдмин / Нийгэм

ХХОАТ-ын тухай хуулийн өөрчлөлтөөр үйл ажиллагааны орлоготой хувиараа бизнес эрхлэгч болон иргэд и-баримтаа бүртгүүлж олсон орлогоосоо нэг хувийн татвар төлөх хуулийн зохицуулалт 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөнө. Ингэхдээ иргэд харьяа дүүргийнхээ татварын газарт хүсэлтээ гаргах юм.

ХХОАТ-ыг зургаан үндсэн орлогоор тооцоолдог. Үүний нэг нь үйл ажиллагааны орлого буюу зах худалдааны төвүүд дээр бараа бүтээгдэхүүн зарж буй хүмүүс байдаг. 2024 оноос эхэлж үйл ажиллагааны орлоготой иргэдээс ХХОАТ-ыг нэг хувиар тооцож авах хуулийн төсөл батлагдсан. Өөрөөр хэлбэл хувиараа бизнес эрхэлж буй хүн орлогоосоо 10 хувийн татвар төлдөг байсныг нэг хувь болгож бууруулсан гэсэн үг юм. Одоо хувиараа бизнес эрхлэгч үйл ажиллагааны орлоготой иргэд зайлшгүй зардлын баримт бүрдүүлэх шаардлагагүй. И-баримт дээрээ олгосон нийт бараа бүтээгдэхүүнийхээ орлогынхоо дүнгээс нэг хувийг төлөх боломжтой.


Сэтгэгдэл

... [103.80.211.231] 2024-01-02 16:09:35

Khud medeelelee zasaach. urd n orlogoos 10% awdag bsniig 1 % bolgoj buulgalaa geed khud medeelel niited taraagaad bhiin... urd n ashigaasaa 10% bsn...odoo orlogoosoo 1%... yalgaan n ashiggui zygeer orlogo olokhd l 1% tulnu.

Зочин [203.98.76.249] 2024-01-02 16:01:09

наран туулынхан элдэв гурай үггүй НӨАТ аа зүгээр өгдөг болмоор байна шүү. НӨАТ өгөх болохоороо унжаад л өөрсдөө бол бүртгүүлж хувиа аваад л. бараагаа нугалж зардаг байж худлаа өлөн загнаад л байна шүү.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.