“Түмэн тэмээний баяр” Өмнөговь аймгийн Даланзадгад суманд болно

Aдмин / Орон нутаг

Монголын аялал жуулчлалын салбарт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх суурийг тавьсан нэгэн чухал эвэнт бол яах аргагүй “Түмэн тэмээний баяр” билээ. Тэгвэл “Түмэн тэмээний баяр”-ыг 2024 оны хоёрдугаар сарын 1-3-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулахаар болжээ.

Зохион байгуулах хугацаа:

2023 оны 02 сарын 01, 02, 03 – ны өдрүүдэд

Зохион байгуулагдах газар:

Өмнөговь аймаг, Даланзадгад хот

Хоёрдугаар сарын 1

16:00-19:00 Зочид төлөөлөгчид, оролцогчдыг угтан авч байрлуулна.

16:00-19:00 Тэмээчдийн техникийн зөвлөгөөн. Нутгийн удирдлагын ордны В1 давхрын зааланд

Хоёрдугаар сарын 2

09:00-13:00 “Түмэн тэмээний баяр – 2024” наадмын тэмээн поло тэмцээний урьдчилсан тоглолтууд явагдана…

09:00-18:00 Тэмээний сүү, сүүн бүтээгдэхүүний үзэсгэлэн

10:00-12:00 Тэмээтэй буухиа уралдаан явагдана 4*500 метр

14:00 “Түмэн тэмээний баяр – 2023” наадмын нээлтийн ажиллагаа “Тэмээтэй парад жагсаал” –аар эхэлнэ. Тэмээний баярт ирсэн жуулчид, иргэд сайн дураараа тэмээтэй парад жагсаалд оролцож болно.

14:00 – 15:00 “Тэмээтэй сайхан хос”- ын шалгаруулалт явагдана.

14:00 – 16:00 Сайхан буур шалгаруулах, сайхан ингэ шалгаруулах

16:00–17:00 “Тэмээн поло”-гийн “Аваргын цомын төлөө” шувтаргын 2 багийн тоглолт явагдана.

16:00 – 17:00 Тайлаг тэмээний уралдаан явагдана.

19:00 – 22:00 Тэмээний баярт зориулсан шоу арга хэмжээ

Хоёрдугаар сарын 3

09:00 – 12:00 “Түмэн тэмээний баяр – 2024” наадмын тэмээний уралдаанууд явагдана

– Атан тэмээний уралдаан

– Хоёр наст буюу Торомны уралдана.

– Хурд хүч, авхаалж самбаа шалгасан богинын зайн уралдаан.

09:00 – 14:00 Тэмээний сүү, сүүн бүтээгдэхүүний үзэсгэлэн

14:00 Монголын тэмээн соёл, уламжлалд түшиглэсэн, тэмээчид малчдын авхаалж самбааг сорьсон “Тэмээтэй буухиа тэмцээн”.

16:00 Уралдаан тэмцээнүүдийн шагнал гардуулах ажиллагаа, хаалтын үйл ажиллагаа


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.