ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАР ДАНГААРАА 8.9 ХУВИЙН УНАЛТТАЙ БАЙНА

Aдмин / Улстөр

Манай улсын Эдийн засаг 2023 онд 7.0 хувиар өслөө гэж Үндэсний статистикийн хороо зарлахад Уул уурхайн салбар 23.4 хувиар;Тээврийн салбар 39.3 хувиар;Аж үйлдвэр, барилгын салбар 4.1 хувиар; Үйлчилгээний салбар 9.2 хувиар тус тус өссөн бол Хөдөө аж ахуйн салбар 8.9 хувиар унажээ. Энэ бол хөдөө аж ахуйн салбартаа бодлогын алдаа гаргаж, асуудлын хүрээллээс үргэлж орхигдуулж ирсний гор билээ. Гэтэл Монгол Улс хүнснийхээ гол бүтээгдэхүүн болох мах, гурил хоёрыг хөдөө аж ахуйн салбараасаа үйлдвэрлэдэг.

Импортын бараанд татварын хөнгөлөлт үзүүлэн үндэсний үйлдвэрлэлдээ татварын дарамт учруулдаг гажиг бодлого зохицуулалттай улс Монголоос өөр тун ховор. Гэтэл энэ мэдээг Эдийн засаг хөгжлийн яамны сайд нь өөрөө гавьяа байгуулсан юм шиг бахархан зарлах нь тун хачирхалтай хэрэг.

Зудын эрсдэл нүүрлэснээс болж мал аж ахуйн салбарт асар их гарз хохирол учирч улсын аюулгүй байдалд ч хамааралтай, эдийн засагт ч гарзтай зүйл болжээ. Эдийн засгаа босгож чадахгүй бол гагц уул уурхайн түүхийн эдийн экспортод найдсаар байвал бидний аюулгүй байдал улам л эмзэг байдалд орсоор байх болно. Хөдөө аж ахуйн салбарын их уналтыг сэргээн босгож бусад салбартайгаа уялдуулж экспортын эзлэх хувийг нь нэмэгдүүлэх тал дээр ажиллаж чаддаг ЗГ, УИХ-тай бол сул дорой эдийн засагт төрөлжил, нөхөн төлжилт ч боломжтой.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [59.153.86.198] 2024-02-21 14:00:21

Болорчулууныг солихгүй бол энэ салбар чинь өөдлөхгүй дээ өмнө нь Мэндсайхан гээд нөхөр самарсан


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.