Цэцэрлэг, ЕБС, МСҮТ, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам батлагдлаа

Aдмин / Боловсрол

Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журмыг Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр батлав. Боловсрол, шинжлэх ухааны салбарт төрийн болон орон нутгийн өмчийн 1,799 сургалтын байгууллагад 95,032 төрийн албан хаагч ажиллаж байна.

Үүнээс 1,279 байгууллагын 62,099 албан хаагч нь орон нутагт ажиллаж байгаа юм. Орон нутагт ажиллаж буй боловсрол сургалтын байгууллагын багш ажилтанд олгох мөнгөн тэтгэмжийг 2006 оноос Боловсролын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд олгож эхэлсэн бөгөөд боловсролын Багц хуульд тусгагдсан өөрчлөлттэй уялдуулан тэтгэмж олгохтой холбоотой харилцааг энэ журмаар зохицуулах юм.

Журам батлагдсанаар орон нутаг дахь боловсролын сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэж амьдралын нөхцөл, чанараа дээшлүүлэх, нийгмийн баталгаагаар хангагдахад нь тодорхой санхүүгийн дэмжлэг болно гэж үзэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Боловсролын ерөнхий хууль:

13.3.Багш, ажилтан дараах нийгмийн баталгаагаар хангагдана:

13.3.3.сум, баг, тосгон дахь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, эмч, хоол зүйч, тогооч, багш, багшийн туслах, сэтгэл зүйчид эхний тав дахь жил болон дараагийн гурав дахь жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгох журмыг Засгийн газар батална.


Сэтгэгдэл

Зочин [103.79.157.129] 2024-03-07 09:29:35

Архив, бичиг хэргийн ажилтангүй байгууллага яах вэ? Хөгжил үү!!1 Энэ албан тушаал байгууллагын толь шүү

Анчин [202.179.21.241] 2024-03-07 08:21:28

Сургалтын арга зүйчид хаягдсан

Зочин [122.201.31.26] 2024-03-07 05:02:01

Suragchid ug

Зочин [202.126.89.88] 2024-03-06 23:59:59

Төр гэсэн нэрийн доор монофольдож хувийн хэвшлийг хүчээр ажиллах хүчингүй болгож байхаасаа ичмээр юм даа. Яагаад ялгавартай хандаад хувьд ажилласан багш нарыг бүхнээс орхигдуулаад байгаа юм бэ.

Зочин [103.57.93.67] 2024-03-08 00:52:26

Үнэн

Зочин [66.181.182.9] 2024-03-06 23:17:07

Нягтлан, нярав бас л байхгүй.

Энхмөнх [103.212.118.138] 2024-03-06 19:44:14

Бас үйлчлэгч селасир жижүүргэх мэт ажилчидийг бүгийг мартсан бна

ЗОЧИН [202.5.198.12] 2024-03-06 18:15:18

ЭНЭ ЖУРАМД АРХИВ БИЧИГ ХЭРЭГ ГЭСЭН ҮГ БАЙХГҮЙ БАЙНА ИЙМ БАЙХАД ХЭН ТОГТВОРТОЙ АЖИЛЛАХ ВЭ

Зочин [103.212.118.138] 2024-03-06 19:45:07

Энхмөнх бүх ажилчидийг мартжээ

зочин [202.9.46.42] 2024-03-06 17:00:30

хувийн цэцэрлэг сургууль хамрагдах уу


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.