ЯАГААД “НОГООН САНХҮҮЖИЛТ” ГЭЖ?

Aдмин / Эдийн засаг

Олон улсын болон үндэсний ногоон хөгжлийн бодлого, тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд ХААН Банк уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилгоор ногоон бизнесийг дэмжихэд чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээхөгжүүлж, ногоон санхүүжилтийн экосистемийг бий болгохоор манлайлан ажиллаж байна.

Ялангуяа эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон жижиг, дунд болон томоохон бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудбайгальд ээлтэй технологи, ногоон бизнесийг өргөн хүрээнд хөгжүүлэхүйл явцад банк санхүүгийн байгууллагын ногоон санхүүжилтийн дэмжлэг ихээхэн чухал нөлөөтэй хэмээн үзэж,ногоон бизнесийг хамтдаа бүтээхийг зорьж ажилладаг.

“НОГООН БИЗНЕС” СУРГАЛТ

ХААН Банкногоон болон сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг санхүүжүүлэхээс гадна иргэд, харилцагч байгууллагуудын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Ногоон бизнес” хөтөлбөрөө энэ жил мөн зарлалаа.

ХААН Банкны “Ногоон бизнес” сургалтад өнгөрсөн онд хувиараа болон жижиг дунд бизнес эрхлэгч 500 гаруй харилцагч хамрагдан, ногоон эдийн засаг, салбарын нөхцөл байдал, тулгарч буй асуудал, бизнесээ “ногооруулсан” тухай бодит түүх, кэйсүүдэд тулгуурласан тодорхой мэдээлэл авч, өөрийн бизнестээ амжилттай хэрэгжүүлсэн билээ.

Бизнес эрхлэгчдийн амжилтыг ахиулж, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх, олон улсын бизнесийн чиг хандлага, тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн ойлголт, боломжуудыг таниулах, тэдгээрийг бизнесийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, хэрэгжүүлэх арга замуудыг олж нээх, улмаар хөнгөлөлттэй нөхцөл бүхий ногоон санхүүжилт авч бизнесээ өргөжүүлэхэд нь туслах зорилгоор тус хөтөлбөрийг үнэ төлбөргүй зохион байгуулж байна.

Хөтөлбөрийн хугацаа:2024.03.07-ны өдрөөс эхлэн пүрэв гараг бүр 10:00 – 12:00 цагт (цахим сургалт)

Холбоо барих:ХААН Банкны Жижиг дунд бизнесийг дэмжих төв smesc@khanbank.com, 7515 3333 (4285, 4378)

Хөтөлбөрт хэн хамрагдвал тохиромжтой вэ?

  • Хувиараа бизнес эрхлэгч иргэн
  • ХААН Банкны харилцагч, аж ахуйн нэгж байгууллага /шинээр харилцагч болж буй байгууллагуудад нээлттэй/

QR кодыг уншуулан бүртгүүлнэ үү.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.